Шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо
2012-05-29

УИХ-ын сонгууль ирэх сард болохтой холбоотойгоор сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс сарын хугацаатайгаар зогсоолоо. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20 зүйлд заасны дагуу шилжилт хөдөлгөөн ийн зогсож байгаа юм. Ингэснээр нэр дэвшигчид санал авах өдөр сонгогчдыг өөрийн тойрог, хэсэгтээ шилжүүлэн будлиантуулдаг зөрчлийг таслан зогсоож байгаа ажээ. У.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин