Эмгэнэл
2010-12-13

Монголын хэвлэл мэдээллийн байгууллага тэр дундаа чөлөөт телевиз үүсэн бүрэлдэх, мэдээллийн орон зайд өөрийн орон зайг бий болгох явцад түүхэн үүрэг гүйцэтгэсэн эрхэм журмын нөхөр Б.Энхбатынхаа гэгээн дурсгалын хүндэтгэж байна.

Б.Энхбат нь 1984 оноос Монгол Ардын намын төв хэвлэл “Үнэн” сонинд сурвалжлагч, хянагч редактор. “Бодлын солбицол” сонины нарийн бичгийн дарга. 1995-1996 онд Монгол Ардын намын хэвлэлийн төлөөлөгч. 1997-2003 онд Юнескогийн зайны сургалтын төслийн хэвлэлийн редактор. 2003-2004 онд Монголын Үндэсний Радио Телевизийн ММ Агеантлагт ахлах редактор, 2004-2009 онд TV-9 телевизийн маркетингийн албаны дарга, 2009 оноос эхлэн BTV телевизийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа.

Тэрээр TV-9 телевизийн маркетингийн албыг хариуцан ажиллах хугацаандаа шашны нэвтрүүлгийн цар хүрээг өргөжүүлж, зулын 25,14,15-ны шашин урлагийн ёслолын цэнгүүн арга хэмжээнүүдийг уламжлал болгон хөгжүүлж иржээ.

Төр засаг Балсангийн Энхбатын хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2007 онд Монголын Маркетингийн холбооноос шилдэг маркетер, 2008 онд Алтан гадас одонгоор, 2009 онд хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнаж урамшуулжээ.

Түүний ажилч хичээнгүй, хөдөлмөрч зан чанар, элэгсэг нөхөрсөг байдал, төлөв даруухан дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай Монгол Ардын намын Удирдах Зөвлөл

Shuud.mn
Сонин хачин