Сайдын нэрэмжит инновацийн тэтгэлгийг 10 судлаач гардлаа
2012-05-30

Эрдмийн зэрэг хамгаалсан 45 хүртэлх насны судлаачдын судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инноваци болгох, эрдэмтдийн залуу халааг бэлтгэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит тэтгэлгийг өнөөдөр 10 судлаачид олголоо. Энэ удаад ЭМШУИС-ийн П.Эрхэмбулган, Ж.Мөнхцэцэг, Г.Цэрэнчунт, БУС-аас Ц.Болортамир, НУС-аас Н.Эрдэнэ-очир, М.Одмандах, ТТС-аас Б.Ганцэцэг, П.Баасансүрэн, ХААИС-иас Энх-Оюун, О.Бүрэнжаргал нар шалгарсан байна. Тэдний судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, бүтээлдээ оюуны өмчийн хамгаалалт хийх, олон улсын судалгааны түвшинд хүргэх зорилгоор тус бүрт нв 10 сая төгрөгийн грант олгожээ. Дашрамд дурдахад, 2005 оноос эхлэн сайдын нэрэмжит энэхүү тэтгэлгийг олгож эхэлсэн бөгөөд одоогоор 80 эрдэмтэнд олгоод байгаа аж.     Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Saidiin neremjit gej yu yariad baigaam be,.. Mungu ni haanaas garsiin?? Mongol ulsiin tusuv,, ard tumnii tatvaraas l garch baigaa bizdee?? Ali esvel ter said ni huviasaa mungu ugch baigaam uu,,, tegvel ter huniihee neriig ni bicheed ternii neremjit geechee,, Said gedeg chini Mongol turiin alban tushaal shuu dee,, ajliin bair,, gesen ug,, iim alia hoshin yumaar showddagaa bolii,, Bolovsrol soyol, shinjleh uhaanii yamnii tetgeleg, esvel innovatsiin tetgeleg geed l boloo shdee,,,
2012-05-30