Хилчид нэгнийхээ аминд хүрчээ
2012-06-05

Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0132 дугаар ангийн заставын даргын орлогч, ахлах дэслэгч Б.Энхбаатар  тус ангийн жагсаалын дарга, ахлагч Г.Энх-Амгалан нар хоорондоо зодолдсон байна. Уг танхайн хэргийн улмаас Б.Энхбаатарын эрүүл мэндийн байдал муудаж амь насаа алдсан байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр хилчид архидан согтуурсан үедээ хоорондоо маргалдсан юм байна. Уг хэргийг харьяа аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Н.Бүжин      
Shuud.mn
Сонин хачин