Бүрэнхий киноны од DKNY-ийн нүүр царай болов
2011-10-20

2005 оноос кино урлагт хөл тавьж улмаар 2008 онд Бүрэнхий кинонд тоглож дэлхий аяар олны танил од болж амжсан залуу жүжигчин Эшли Грийн Donna Karen New York буюу DKNY-ийн нүүр царай болсон байна. DKNY нь Нью-Йоркийн хувцас загварын нүүр царай болсон томоохон брэнд юм. Бүрэнхий кино нь өнөө үеийн залуучуудын зүрх сэтгэлийг эзэмдсэн кино болж хувирсан бөгөөд Алис Коллений дүрээр олны танил болсон залуу бүсгүйг орчин үеийн залуусын хувцасны чиг хандлагыг тодорхойлогч болно хэмээн DKNY-ийн эзэн, дизайнер Донна Карен хэлжээ. Зурган дээр дарж томруулан үзнэ үү. [gallery link="file"] О.Нар
Shuud.mn
Сонин хачин