Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэнэ
2012-06-14

Дотоод хэргийн их сургуулиас 2012 оны зургадугаар сарын 13-ны өдөр гадаад харилцааны яамны хурлын танхимд “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулжээ. Тус хуралд олон улсын эрдэм шинжилгээний хуралд дотоодын 70н байгууллагын 140 төлөөлөл, гадаадын таван улсын арван төлөөглөгч,нийт 150 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Дэлхий дахинд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг өсөн нэмэгдэж,нарийн зохион байгуулалттай,нуугдмал хэлбэрт шилжиж,мөнгө угаах, хүн худалдаалах, мансууруулах бодис хил давуулан наймаалцах явдал улс орнуудыг дамжин үйлдэгдсээр байгаа юм. Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт явдал, түүний дотор хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлт, мөнгө угаах, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг хөндсөн 31 илтгэлийг эмхэтгэн ном болгон олон нийтэд хүргэх юм. Э.Сувд  
Shuud.mn
Сонин хачин