Олон улсын прокуроруудын хамтын ажиллагааны хөтөлбөрт оролцов
2012-06-14

Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах, Сургалт судалгаа, хамтын ажиллагааны Төвийн захирал Г. Ганзориг АНУ-ын нийслэл Вашингтон болон Нью-Йорк хотод 6 сарын 4-8-ны өдрүүдэд, АНУ-ын Ерөнхий Прокуроруудын Холбооны Сургалт, судалгааны институтээс зохион байгуулсан Олон Улсын прокуроруудын хамтын ажиллагааны Хөтөлбөрт оролцлоо.

             Энд оролцохоор хүсэлт гаргасан олон орны прокуроруудаас Англи, Австрали, АНУ, Тайланд, Тайван зэрэг 16 орны 24 прокурорыг, Сургалт, судалгааны институт сонгон шалгаруулж, Хөтөлбөрт урилгаар оролцуулж, холбогдох бүхий л зардлыг Ерөнхий Прокуроруудын Холбоо хариуцан гаргажээ. Хөтөлбөрт оролцогсдод зориулан, Transparency International байгууллагын захирал, Ерөнхий прокурорын газар, хууль зүйн яам, Дэлхийн банкны газар хэлтсийн дарга,  Институтын захирал Кристофор Тотт нар лекц уншиж, авилга болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх, гүйцэтгэх ажиллагаатай холбогдох хүний эрхийн асуудлаар харилцан ярилцлага хийжээ.

               Түүнчлэн, оролцогсдоос байгуулсан ажлын хэсгүүд зарим асуудлаар санал боловсруулах ажил хийжээ. Г. Ганзориг, цагдаагийн ажилтнуудын дунд гарч байгаа энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар санал боловсруулж, илтгэл бэлтгэх ажлын хэсэгт оролцон ажиллажээ. Г. Ганзориг АНУ-ын Ерөнхий Прокурор Эрик Холдер, Колорадо мужийн Еренхий Прокурор Жон Сютерс нартай уулзсаны зэрэгцээ, Сургалт, судалгааны Институтийн захирал Кристофор Тоттой уулзаж, Монголын прокурорын холбоо АНУ-ын Ерөнхий Прокуроруудын Холбоотой хамтран ажиллаж, сургалт судалгаа хийх, прокурор солилцох асуудлаар санал солилцон ярилцжээ.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин