Ж.Сүхбаатар: АТГ-ын даргад хэрэг үүсгэх визийг УИХ өгөөгүй
2011-10-20

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа. -АТГ-ын дарга Ч.Сангарагчааг гэм буруутай гэж үзсэн шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэж шүүхийн шийдвэрийг биелүүлчихээд одоо яагаад Дээд шүүхээрээ энэ хэргийг хэлэлцэх гээд байгаа юм бэ? -Бүх хэргийг л тэгж шийддэг. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хэргийг шийдвэрлэдэг. Хяналтын шатаар шийдвэрлэгдэж байж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болдоггүй. Гэхдээ энэ хэрэг дээр эргэлзээтэй зүйлүүд бий. -Тухайлбал? -Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй байхад ял оноосныг би хувьдаа ойлгохгүй байна. Өөрийн таны хэлж байгаа зөв л дөө. Хэрэв энэ асуудал нь эргэлзээтэй байгаа юм бол яагаад УИХ-аар оруулж ирэхгүй байгаа юм бэ гэдэг зөв. Энэ бүхнийг хөндлөнгөөс л харж байна. Өөрөө хуульч хүн байж хөндлөнгөөс ингэж харж байж том дүгнэлт өгөх боломжгүй. Тиймээс санал, сэтгэгдэлээ л хэлэх болоод байна. Нухацтай дүгнэлт өгөхийн тулд нэлээд олон бичиг цаас олон зүйлтэй танилцах хэрэгтэй. Манай байнгын хороонд асуудал нь орж ирээгүй байгаа болохоор бид эрхийнхээ хүрээнд ажиллаж байна. -УИХ дээр Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудал хэлэлцэгдэж байх үед прокуророос ийм шийдвэр гаргасан. Одоо дахиад Хууль зүйн байнгын хорооноос энэ асуудал орж ирэх ёстой юу? -УИХ-аар хэлэлцэж байх үед бид бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг нь шийдээгүй. Цаад утгаараа бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх визийг нь өгөөгүй. Өгөөгүй байхад шүүх энэ хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн зөв үү, үгүй юу. Дэлхийн олон оронд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эрх өгдөггүй. АТГ-ын дарга авлига авсан хэргээр ял сонссон. Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн. Тодруулбал, дотоод ажлынхаа хүрээнд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөнийхөө төлөө бүрэн эрх нь түдгэлзээгүй байхад ял аваад явчихлаа. Яагаад энэ хүнийг халдашгүй эрхтэй болгов гэхээр тэр хүний ажил нь олон хүний дургүй хүргэдэг. Олон хүний дайсан болдог. Олон хүн зайлуулах сонирхолтой болдог учраас хамгаалалт хийж өгсөн. Гэтэл энэ хамгаалалтыг нь үл тоогоод татаад аваад явчихаж байна. -АТГ-ын даргын бүрэн эрхийг нь авна гээд байгаа. Энэ эрх УИХ-ын гишүүдийн халдашгүй эрхтэй адил уу? -Ерөнхий ойлголт нь бол адилхан шүү дээ. Энэ эрх нь эрүүгийн хариуцлагад татагдахаас хамгаалж байгаа хамгаалалт. Ийм хамгаалалт байсаар байхад шүүх татчихлаа. Ер нь шүүхийн үйл ажиллагаа их ойлгомжгүй байна. Энэ талаар шүүмжлэл гараад байгаа. Ийм асуудалд яаж хандах нь болон энэ процессууд бүрэн харагдаагүй болохоор цаашид энэ асуудлыг яах нь тодорхой бус байна. Гэтэл энэ зүйлийг улсын нууцтай холбоотой гэж хэлээд л сэжиг, ажиг ихтэй хуулийн маргаантай орчинд процессууд болж байна. Ийм үед энэ асуудал дээр дүгнэлт өгөх боломж хязгаарлагдмал байна. -АТГ гэдэг онцгой статустай газар. Газрын даргыг ийм ойлгомжгүй байдлаар хорилоо. Энэ шийдвэрийг хууль тогтоох байгууллага нь үүнийг эргэлзээтэй гэж хэлээд сууж байгаа. Асуудлыг хаанаас УИХ-д тавьж, шийдвэрлэх ёстой вэ? -УИХ хууль тогтоох байгууллага. Тиймээс энэ байр сууринаасаа хандах ёстой. Хуулиар энэ хүнд хамгаалалт олгосон. Энэ хамгаалалтыг нь авах зөвшөөрлийг нь биднийг өгөхгүй болохоор нь хэргийг шийдсэн гэж тайлбарлаж байна. Өгөхгүй байж яагаад болдоггүй юм бэ. Заавал өгөх албатай биш. Олон улсын байдлыг ажиглаж байхад өгөхгүй байгаа тохиолдолууд байна. Үнэхээр онцгой үйлдэл дээрээ баригдсан энэ тэр байвал эрх нь үйлчлэхгүй байх энэ тэр зүйлүүд бий. Саяны энэ тохиолдол бол гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн асуудал. Хэн нэгэн иргэний асуудал хөндөөгүй. Албаны хүрээнд хийж байгаа ажлыхаа хүрээнд гаргасан асуудал гэж үзвэл асуудал их өөр болно. Ер нь энэ газрын ажлыг муу  ч гэдэг юм уу янз бүрээр яриж байгаа хүмүүсийг харахад дандаа л өөрөө шалгагдсан, мөрдөгдсөн, сэжиглэгдсэн хүмүүс байгууллагыг муулаад байдаг юм. Зарим улс төрийн их идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хүмүүс тодорхой хүний гар хөл болж байна гэж хардаг зүйл бий  л дээ. Түүнээс АТГ жирийн иргэдийн эрх ашгийг хохироогоод, хор хохирол учруулаад байгаа зүйл байхгүй. Энэ байгууллага угаасаа шүүх, прокурор, цагдаагийн байгууллага ажлаа хийж  чадахгүй болохоор хууль тогтоох байгууллага  онцгой ийм байгууллагыг өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд байгуулсан. Ийм онцгой байгууллагыг эзэнгүй болгосныг УИХ-аас асууна гэдэг буруу. Харин УИХ харин энэ хэт даварсан улсуудаас асуух ёстой. Юм л бол хойд уулын хар овоохой гэдэг шиг УИХ эзэнгүй болгосон юм шиг хараад байна. Бид нар эзнийг нь томилсон шийдвэр байна. Хамгаалалтыг нь эвдээгүй байна. УИХ-ын байр суурь хүчинтэй хэвээр байна. Үүнийг яагаад биелүүлэх байгууллагууд нь биелүүлэхгүй байна гэдэг бол харин яригдах асуудал мөн. -Үүнийг хэзээ, яаж ярих юм бэ? -Энэ манай байнгын хороооны асуудал биш. Хууль зүйн байнгын хорооны асуудал. Одоо болж байгаа үйл явц ойлгомжгүй байгаа учраас шүүхийн шийдвэрийг УИХ дээр татаж ярих боломжгүй байна. Өнөөдөр шүүхийн процесс явж байна. Шүүхийн процессыг УИХ дээр татаж ярьдаг эрх зүйн орчин одоогоор алга. Бусад улс оронд ийм онцгой албан тушаалтнуудыг парламент өөрөө тусгай процедураар шалгадаг. Энэ парламентад тусгай албан тушаалтнуудаа мөрдөн шалгадаг эрх байхгүй. Цаашид авлигатай тэмцлээ гэхэд авлигалтай хамгийн сайн нөхөр, хамаатан болдог хүмүүс нь шүүх, прокурор, цагдаагийнхан. Эд нар хаацайлагчид нь болдог. АТГ гэдэг нэг талаар төрд байгаа түшмэдүүдтэй тэмцэж байна. Нөгөө талаар шүүх, цагдаа, прокурортой тэмцэж байгаа юм. Гэтэл ийм улсууд нь чихийг нь барьж аваад тайрна гээд дайраад байхаар авлигалтай яаж тэмцэх юм бэ. Ийм зүйлийг тооцоолсон учраас энэ хамгаалалтыг хийсэн. Тиймээс энэ хууль нь яагаад хэрэгжихгүй байна вэ гэдгийг УИХ-аас асуух ёсгүй. Харин хууль биелүүлээгүй хүмүүсээс нь асуух хэрэгтэй. Бид тэдэнд захирагддаг байгууллага биш. С.Энхзаяа
Shuud.mn
Сонин хачин
30CUN0 , [url=http://uobqkvhbmsxo.com/]uobqkvhbmsxo[/url], [link=http://uopximvlsaac.com/]uopximvlsaac[/link], http://sujmdvyiqgfm.com/
2012-01-02
If my problem was a Death Star, this article is a photon tordpeo.
2012-01-01
Hey, that's a clever way of thkining about it.
2011-12-31
I want to send you an award for most hlepful internet writer.
2011-12-30
songuuliin huuliig zurchij namaa yluulsan shagnalaa butsaagaad ugchih tegeed l tani ymar amjilt heden sanal avsaniig chini tootsoe ta joohon ich dee
2011-12-29
Hehe odoogiin darga nariig yu huleej baigaa bol aan
2011-12-27
ene nohor u yariad bainaaa yarih tsagtaa yariagui baij demii baolai um yariad baihaa bolioch
2011-12-22
Одоо УИХ-н гишүүнч гэсэн баригдаадл явна нэгэнт жишиг тогтчихлоо Хойнооснь хашгараад яахавдээ Уг нь энэ Сүхбаатар зөв юм яриад байсан гэвч нөгөөдүүл нь өөрснөө Сангаатай адилхан баригдаад явна гэдгээ мэдэхгүй тэнэгтээд л... яана даа яана...
2011-12-01
iimerhuu durakuud zailaasai daa... zaluugaaraa yalzarsan ene suhbaatar biluu mudak
2011-11-29
http://yahuu.mn/ulstur/index_m.php?id=856
2011-10-20
Ta harin zov yaij bna getel odoo ene asuudliig chine hen medeh um be. yagaad ezengui dund ne hayad baigaa um be esvel neg iimerkhuu ilgen salgan bailgah ne muusain avilgachidad ashigtai um baigaa bizdee
2011-10-20
ene er ni hudlaa bbbbbiee tooson baliar amitan baina shuu dee, ikh khurald asuudliig ni tukhain uedee zondoo l tavj baigaa kharagdsan, ter teneg bokh gishuun ni shiideegui zugtaagaad baisan biz dee, ene ardiin namiin oligarkhuudtai 2012 onii songuuliar l khariutslaga toosoj shudarga uneniig baga ch gesen togtooyo Mongolchuudaa
2011-10-20
If my problem was a Death Star, this article is a photon tordpeo.
I want to send you an award for most hlepful internet writer.
Сүхбаатар шиг тэнэг гар УИХ-ын гишүүн болчихоор гомо Гамбууш хүртэл болчих юм бишүү
2011-10-20
энэ ёстой тэнэг гар юу ч мэдэхгүй энийг хэн хуульч гэдгийн худлаа мэдэмхий царай гаргадаг
2011-10-20
Сүхбаатар 2004-онд СЕХ-д ажилж сонгууль луйвардаж байсан хүн- 2008-онд УИХ-д орж ирсэн хүн- СОНГУУЛЬ ЛУЙВАРДАХААР МЭРЭГШСЭН ХҮН. Одоо энэ Ж.Сүхбаатар СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ ГАРДАН БИЧИЖ ЯВАА ХҮН. ЭДНИЙ Гаргах сонгуулийн хууль ер өөддтэй хууль болохгүй. Бас ДЭЭР НЬ САНГАРАГЧААГ ХАМГААЛЖ БГАА- ӨӨДГҮЙ ШААР БНА ДАА ЧИ
2011-10-20
SUhbaataraa chi ch gesen shalguulah bh shuu hugiin novsh
2011-10-20
ug ni zov huneeseel asuusan ba daa daanch hooson tolgoi oilgosongui kkkkkkkkk
2011-10-20
Ингэж хуулийг завхруулчихаад худлаа ардчилал эрх чөлөө гэж хагишрах хэрэггүй л дээ
2011-10-20
Тэнэг минь та нар виз өгч харагдаач, Та нараас виз авах америкийн визээс хэцүү ш дээ. Ялтангуудыг бүгдийг нь өмөөрөөд, шалгах виз олгохгүй, хар тамга дараад л сууцгааж байгаа биз дээ.
2011-10-20
ug ni zov huneeseel asuusan ba daa daanch hooson tolgoi oilgosongui kkkkkkkkk