Зэрлэг амьтдыг хянах зорилгоор камер байрлуулна
2012-06-19

Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг Монгол дагуурын дархан цаазат газрын захиргаанаас зэрлэг амьтдын тоо толгойн өсөлт бууралт, тархалт, тэдгээрийн зан төрхийн талаар мэдээлэл цуглуулах зорилгоор 100 ширхэг камерыг байрлуулахаар болжээ. Энэхүү ажил энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд судалгааны ажлыг хоёр сарын хугацаанд хийх юм6 Тус ажлыг Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санхүүжүүлж, гүйцэтгэлийг Степ форварьд хөтөлбөрийнхэн Монгол улсын их сургуультай хамтран гүйцэтгэх юм байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин