Хакүхо М.Даваажаргал кинонд тоглоно
2012-06-21

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Японы “Earl grey Film” компаниас Япон, Монголын бейсболын хамтын ажиллагааны тухай “Монголын залуу бейсболчийн тэмдэглэл” уран сайхны кино хийж байна. Уг  кино ирэх онд  дэлгэцнээ гарах юм. Энэхүү киноны Ёкозүна Хакүхо М.Даваажаргал гол дүрд нь тоглох аж. Тус киноны зохиолыг Монголд бейсболын багшаар ажиллаж байсан япон залуугийн өдрийн тэмдэглэлээс сэдэвлэн бичжээ. Хакүхо М.Даваажаргал  Монголд бейсбол хөгжүүлэх чиглэлээр сүүлийн үед идэвхтэй ажиллаж байгаа төдийгүй Улаанбаатар хотод бейсболын сургууль нээх  төлөвлөгөөтэй гэнэ. Э.Сувд  
Shuud.mn
Сонин хачин