Хятадын хууль бус наймааны бүлэглэлийг баривчлав
2011-10-20

ОХУ-аас Хятад улс руу хүн орхоодой хууль бусаар гаргаж байсан гэмт бүлгийг илрүүлэн баривчилсан байна. Алс Дорнодын  гаалийн шуурхай газрын мэдээллээр  гэмт бүлэглэлийн толгойлогч нь Хятад улсын иргэн байсан гэжээ. Хүн орхоодойн хууль бус наймандаа тэрээр оросын хэдэн иргэдийг оролцуулжээ. Тэдний хоёр нь хүмүүсээс хүн орхоодой худалдан авч Приморийн хязгаарын нутагт оруулж дараа нь хот хоорондын автобусны жолоочид дамжуулж  Хятад руу оруулдаг байжээ. Хурааж авсан уутан дотор 3 килограмм жинтэй 210 ширхэг зэрлэг хүн орхоодой байсан байна. Энэ нийтдээ 2 сая рубль буюу 64500 ам.долларын үнэтэй юм. Зэрлэг хүн орхоодой нь Олон улсын болон ОХУ-ын улаан номд бичигдэж түүхийг хориглосон юм.          
Shuud.mn
Сонин хачин
MANAIH CHADAHGUIEE
2011-11-20
Zuv hu hashragad ug muu p....nudig
2011-11-12
Xyatadyyd iim l bdag. Eniig ni medseer bj MGL xyjaa nariig oryylj yndesnii aeylgyi bdal ryy bainga zanalxiilgej bna shdee, odoo bygdiig ni xuuj gargax xeregtei.
2011-11-06