Хураалттай өвс шатаж байсныг унтраажээ
2012-06-25

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн тавдугаар гудамжны 198 тоотод иргэн Д-ийн хураалттай өвс, хоёр метр хашаа шатсан хэрэг өчигдөр гарчээ. Үүнийг нийслэлийн Аврах, гал унтраах 30 дугаар ангийн салаа унтраасан байна. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт Дэнжийн 13 дугаар байранд иргэн М-ын байрны хана, шалны хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 56-р ангийн аврагчид унтраажээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин