Хатагтай Хелен Кларк Эрчим хүчний сайдтай уулзлаа
2011-10-21

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк 2011 оны аравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Хатагтай Кларк Эрдэс баялаг, эрчим хүчний сайд  Д.Зоригттой 10 дугаар сарын 20-ны өдөр уулзаж уул уурхайн салбарын хөгжил, байгалийн баялгийг зохистой ашиглахад чиглэсэн хүний хөгжлийн бодлого, менежментийг сайжруулах, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар санал солилцов.
Shuud.mn
Сонин хачин