С.Буяннэмэхийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнтэй болно
2012-06-26

Их зохиолч С.Буяннэмэх нь шинэ үеийн утга зохиолыг Монголд үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд утга зохиол, улс төрийн томоохон зүтгэлтэн билээ. С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулж байна. Түүний нэрэмжит бүтээлийн уралдаан зарлаж байсан бол  мөн түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Уг ажлыг Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачилсан бөгөөд дүүрэгтээ өнгө үзэмж нэмэх, баянголчуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, залуусын зугаалах, настангуудад  салхилах газартай болгох зэрэг ач холбогдолтой юм. Уг цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн 23 сургуулийн өмнөх талбайд байрладаг дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит хүрээлэнтэй адил хэмжээтэй байх бөгөөд энэ зундаа багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин