“Багшийн инновацийн төв” нээлтээ хийлээ
2012-06-26

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль “Багшийн инновацийн төв”-ийн нээлтээ өнөөдөр хийлээ. Иж бүрэн техник хэрэгсэл, компьютер бүхий энэхүү төв нээгдснээр багш нарын хичээл заах ажиллагааг хөнгөвчилж байгаа аж. Түүнчлэн багш нар өөрсдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх, бусад орны мэргэжил нэгтнүүдтэй арга туршлагаа солилцох боломжтой болжээ. Чингэлтэй дүүргийн 12, Сүхбаатар дүүргийн гурван сургууль одоогоор ийм төвтэй болж байгаа бөгөөд ирэх жил нийслэлийн бүх сургууль “Багшийн инновацийн төв”-тэй болох юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин