Гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг тоолж байна
2012-06-29

Сонгуулийн ерөнхий хорооноос гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн санал тоолох үйл ажиллгааг хэрхэн явуулах тухай тогтоолыг баталлаа. Уг тогтоолын дагуу санал тоолох үйл ажиллагаа дөнгөж сая эхлэв. Санал тоолох үйл ажиллагааг нам, эвслийн ажиглагч нар болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлийн хамт нээлттэй явуулж байна. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн ирүүлсэн саналын хайрцагны битүүмжлэлийг авах ажлыг Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам хамтран байгуулсан ажлын хэсгийн гишүүн н. Буяндорж ахлан явуулж байна. Иргэдийн саналыг тоолохдоо эхний ээлжинд цөөн сонгогчтой улсаас ирсэн хайрцгийг нээж байна. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр уг саналыг 20.00 цагт задлах байсан боловч 00.20 цагт нээлээ. У.Жигүүр    
Shuud.mn
Сонин хачин