Нүүр будалтгүй Ким Кардашиан
2012-06-30

Дэлхийн хамгийн халуухан, гял цал бүсгүйгээр тодроод байсан Ким Кардашианыг реппер Канье Уэсттэй хайрын холбоотой болсныг хүн бүр мэдэх биз. Тэгвэл гүйцэд нүүр будаагүй, үсээ янзлалгүйгээр бараг гэрээсээ гардаггүй бүсгүй маань нүүр будалтгүйгээр Каньетэй хамт өглөөний дасгал хамтдаа хийхээр явж харагдсан байна. Өглөө эрт 7 цагаас дасгал эхэлснээс тэр үү, хосууд хоёулаа их ядарсан харагдаж байв. Гэхдээ л хайрын шувуухайнууд маань хамтдаа хэвээрээ байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин