Өнөөдөр спортын сэтгүүлчдийн өдөр
2012-07-02

1994 оноос эхлэн долдугаар сарын 2-ныг дэлхий даяар спортын сэтгүүлчдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. Манай улс 1996 онд анх удаа спортын сэдвээр нийтэл, нэвтрүүлгээ бэлтгэдэг сэтгүүлчдэд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны үнэмлэх гардуулж байсан юм. Мөн 2006 онд тус холбооны ерөнхийлөгч Жан Мерлог эх орондоо урьсан нь олон улсын спортын сэтгүүлчдийн байгууллагын үйл ажиллагаанд  идэвхтэй оролцох болсныг илтгэнэ. Өнөөдөр спортын сонин, сэтгүүлээс гадна радио, телевиз, бүх сонин хэвлэл спортын тусгай булан, нэвтрүүлэгтэй болжээ. Ялангуяа тэдгээр нь олимп, ДАШТ, олон улсын уралдаан тэмцээний үеэр олон мянган уншигч, үзэгчдийн сонирхлыг татдаг. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин