Авлига нэхдэггүй машинаар санал тоолох хэрэгтэй
2011-10-22

Сонгуулийн үеэр сонгогчдын бүртгэл, хяналтыг хэрэгжүүлэх, санал авах, санал тоолох, сонгуулийн дүнг дамжуулах ажиллагааг автоматжуулах цахим техник, технологийн шийдлийг боловсруулах, шаардлагатай зөвлөх үйлчилгээ, программ хангамж, техник, тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг Сонгуулийн ерөнхий хороонд зөвшөөрсөн шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцсэн юм. Сонгуулийн саналыг автомат машинаар тоолох явцад маргаан гарвал газар дээр нь гараар тоолох боломж бий эсэх, маргаан гарсан тохиолдолд хэрхэн шийдэх талаар Сонгуулийн Ерөнхий хорооны даргаас асуухад, автомат санал хураагч машинаар санал тоолох явцад маргаан гарахыг үгүйсгэхгүй ээ. Тиймээс ч СЕХ-ны зүгээс тухайн нөхцөлд автомат болон гар аргаар тоолох боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа, харин маргаан гарсан тохиолдолд Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Сонгуулийн хуульд тодорхой зарим заалтууд орсон байгаа гэв. Ц.Нямдорж, Н.Ганбямба нарын гишүүд хууль нь батлагдаагүй байхад процессын асуудал яригдах нь буруу мөн энэ асуудлын цаана ямар нэгэн эрх ашиг яваад байна уу даа гэж бодож байна, хойшлуулах саналтай байгаагаа хэлж байв. Харин Ч.Сайханбилэг гишүүн, хэрэв төслийг хойшлуулвал цаг хугацааны хувьд ирэх зургадугаар сард гараар тоолохоос өөр аргагүйд хүрнэ шүү дээ. Сонгуулийг булхай луйваргүй явуулах хамгийн зөв гарц нь нэгдүгээрт, ухаалаг үнэмлэх нэвтрүүлэх, хоёрдугаарт сонгогчдын саналыг автомат машинаар уншуулах явдал. Яагаад гэвэл автомат машин авлига нэхэхгүй. Санал хураалтын дүнг будлиантуулахгүй. Тийм болохоор төслийг хойшлуулж болохгүй гэв. Гишүүдын асуулт хариултын дундуур хурал даргалагчийн зүгээс манайд тендер явуулж байгаа процессыг харахад цаг хугацааны хувьд нилээд хугацаа шаардлагатай байдаг. Тиймээс энэ тогтоолыг цаг хожих үүднээс хэлэлцэх эсэхийг нь шийдээд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төсөлтэй хамтад оруулж ирэх нь зүйтэй гэдгийг тэмдэглэж байв. Дараа нь тогтоолын төслийг оруулж ирэх болсон шалтгааныг СЕХ-ны дарга Н.Лувсанжав тайлбарлахдаа, тогтоолын төслийг өнгөрсөн тавдугаар сард Байнгын хороонд оруулж ирсэн бөгөөд тухайн үед Сонгуулийн хууль хэлэлцэж эхлээгүй байсан юм. Одоогийн нөхцөлд шууд гэрээгээр худалдан авалт хийхгүй бол ирэх сонгуульд цаг хугацааны хувьд ашиглах боломжгүй болох тухай бас хэлсэн. Үүний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр уг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Shuud.mn
Сонин хачин
Shuud technikavna gedeg ni AH-n (Saikhanbileg, Z. Enkhbold, Munkhorgil nariin )Business. Tenderzarlahgui bol 7-rsariin 1 bolno shuu. Gol buruutanguud nideerhi humuus. Buu mart martval suneh bolno.
2011-10-23
үмхийрсэн муу коммунистын шаар шавхаруу болсон үзэл бодлоосоо ангижирч чадахгүй байгаа өвгөн Нямдорж гуай үхснээсээ автомат машинаас айгаад байгаа юм болоо. Шудрагаар сонгууль явагдвал та нар авсанд л орох байхдаа. Ичихчүгүй Жагсаал цуглаан хийсэн ард түмний эсрэг галт зэвсэг хэрэглэж болно гэсэн хуулийн төсөл бичээд орж ирсэн байгаамдаа. Ор хөнжилийх нь ажил зогсчихсон муу өгөр өвгөн орондоо аллагын хууль боловсоруулаад хэвтэж байдаг байхнээ. Та бол ард түмний мандат өвөртөлсөн алуурчин гэдгээ бас дахин харуулаад авлаа даа. Ард түмний сайн сайхны төлөө тангараг өргөсөн болохоос ард түмнийхээ эсрэг буу хэрэглэх хууль хий гэж ард түмэн чамайг сонгоогүй. Сонгуулийн Поцетурыг нь олж цэгцэлэх тухайгаа ярьж байж дараа нь түүнийгээ зохицуулах эрх зүйг бий болгох хуулиа хийх хэрэгтэйшдээ муу хоцрогдсон чавганц минь
2011-10-22
teneg Nymdorj eruusuu hotsogdood ingeed bainauu , esuul mongol hun bish umuu. ene oroniig yaj hugjuulehgui bh ve gedeg deer tolgoi n sain ajillah hun umaa. deer bas ard tumen luu gee buu buud l geed bga hundee. Buutai baisan l uchiraas 7nsariin 1nd 5n saihan zaluuga alda bizdee.
2011-10-22