Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 203 автобус үйлчилж байна
2012-07-11

 Улсын их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 78 чиглэлд их багтаамжийн 654, туслах 25 чиглэлд бага оврын 203, зуслангийн зургаан чиглэлд бага багтаамжийн зургаа, их багтаамжийн тав, нийт 863 автобус үйлчилж байна. Энэ сарын 11,12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарийн дагуу буюу 08.00-22.30 цаг хүртэл, энэ сарын 13-нд хот дотор жирийн амралтын өдрийн хуваариар ажиллах юм байна.
Төв цэнгэлдэх хүрээлэн рүү энэ сарын 11,12-нд хотын 29 чиглэлээс нийт 203 их багтаамжийн автобус “Мохатма Ганди”-ийн гудамжаар явж үйлчилнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдуур буюу Нийслэлийн өргөн чөлөөний шинэ замаас их багтаамжийн 20 автобус Хүй долоон худаг руу явна. 7 сарын 13-нд МУБИС-ийн баруун талын буюу хойшоо явах автобусны зогсоолоос тус бүр их багтаамжийн 20 автобус, энэ сарын 11,12,13-нд хотын “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон” гэсэн 5 чиглэлээс тус бүр 4 нийт 20, “Хүй 7 худаг” хүртэл үйлчилнэ. Мөн Эмээлт өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл 30 автобус үйлчилгээнд ажиллана. Тасалбарын үнийн хувьд Офицеруудын ордон, 7 буудлаас – Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 1000 төгрөгөөр •    3,4-р хорооллын эцэс,  “5 шар”, “Ханын материалын комбинатаас” - Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 700 төгрөгөөр •    Төмөр замын буудлаас – Хүй долоон худаг хүртэл бага багтаамжийн автобус 300 төгрөгөөр •    Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-иас – Хүй долоон худаг хүртэл Их багтаамжийн автобус 800 төгрөгөөр тус тус үйлчилнэ. •    "Төв цэнгэлдэх хүрээлэн" хүртэл үйлчлэх бусад чиглэлүүд тухайн чиглэлийн тогтоосон үнийг хэвээр мөрдөн ажиллана.
Shuud.mn
Сонин хачин