“Америкийн шүтээн” шоуны шүүгчид солигдох уу?
2012-07-14

“Америкийн шүтээн” шоуны шүүгчээр ажиллаж байсан Стивен Тайлер “Daily Mail”-д өгсөн ярилцлагадаа шоуг орхихоор шийдсэнээ хэлсэн байна. Тэрээр шоуны сүүлийн хоёр улиралд алдартай хөгжмийн продюсер Ренди Жексон болон дуучин,жүжигчин Женнифер Лопезын хамт шүүж байсан юм. Aerosmith хамтлагийн дуучин маань энэ шийдвэрийг гаргахад хэдий хүнд байсан ч хамтлагаасаа хэтэрхий хөндийрч байгаа учир гарахаас өөр аргагүй байсан гэнэ. Тэдний хамтлагийн шинэ цомог “Music from Another Dimension” ирэх арван нэгдүгээр сарын 6-нд нээлтээ хийнэ. Мөн түүнчлэн Женнифер Лопез шоуг орхих болсноо Стивений дараахан батлан мэдэгдсэн байна. Мөн Ренди Жексон шоундаа үлдэж ажиллах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч шинэ шүүгчээр дуучин Мэрайя Кери ажиллаж магадгүй тухай яриа чих дэлсээд байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин