Нүдээ олсон томилгоо
2012-07-19

Улсын баатар Э.Бат-Үүлийн командалсан АН-ын бүлэг НИТХ-ын сонгуульд ялалт байгуулж, улсын нийслэлийг удирдах эрхийг анх удаа авсан юм. НИТХ-ын 45 суудлын 26-г авсан тэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүлийг санал нэгтэй нэр дэвшүүлсний дараа орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын даргыг сонгох асуудал тулгарав. Гэвч олонхи төдийлөн түүртсэнгүй. УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй НИТХ-ын төлөөлөгчөөр Улаанбаатарын сонгогчдын итгэлийг хүлээж сонгогдсон Д.Баттулга дээрх албан тушаалын шалгуурт элбэг тэнцэв. Тэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Улаанбаатарыг утаагүй болгох ажлын хэсгийг ахалж, төрийн зүгээс ихээхэн анхаарал тавьж байсан. Өмнө нь Улаанбаатар хотын цахилгаан түгээх шугам сүлжээний байгууллагыг удирдаж байсан гээд бодвол их хотын гал тогооны ажилтай хэдийнэ зууралдсан хүн. Магадгүй сүүлийн үед нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх халуухан ажилд ханцуй шамлан оролцож эхэлсэн нь дор хаяж жилийн өмнөөс их хотын №1 хүнээр бэлтгэгдэж байсныг үгүйсгэх аргагүй. 90 оны ардчилсан хувьсгалын тугч явсан тэрээр 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа Казиногийн тухай хууль санаачлан боловсруулахад оролцож, удалгүй улс төрийн золиос болж дээлээ нөмөрсөн бөгөөд туг ч барьж, тугал ч хариулж явсан төрийн хар хүн. Д.Баттулга НИТХ-ын даргаар сонгогдсоныхоо дараахан: -НИТХ-ын дарга бол хурлыг зо­хион байгуулах, бэлт­гэ­лийг хангах үүрэгтэй. Хур­лын чөлөөт цагт хотын нийгэм эдийн засгийн томоохон асуудлаар хэ­лэлцэж, нийслэлийн хэм­жээнд мөрдөгдөх хэм хэм­жээг тогтоодог. Яахав өнөөдрийг хүртэл нийс­лэ­лийн хурал жилд хоёр удаа хуралдаж, дээрээс олгосон төсөв зэргийг тэгсхийгээд баталчихад болдог бай­сан байх. Бид НИТХ-ын хурлын ажлыг иймэрхүү маягаар явуулахаас тат­галзаж байгаа. Хурлыг байнгын ажиллагаатай болгох зорилго бий. Ингэ­хийн тулд хуульд өөрч­лөлт оруулах шаардлага гарна. Одоогийн байгаа хуулийн хүрээнд нийс­лэ­лийн үйл ажиллагааг тогт­молжуулна. Мөн НИТХ-ын төлөөлөгчдийн нийс­лэл­тэй холбоотой асуудлыг шийдэх орол­цоог идэвхжүүлнэ. НИТХ-ын төлөөлөгчид амьгүй албат байх ёсгүй. Улаан­баатар хотын 1.3 сая хүнийг төлөөлж, ман­да­таа аваад ороод ирсэн тэдний хувьд нийслэлийн иргэдийн өмнө үүрэг, ха­риуцлага хүлээж ажил­лах ёстой. НИТХ-ын хурал ил тод ардчилал­тай болох ёстой гэж үзэж байгаа. Улаан­баатарчууд өөрч­­лөлт, шинэчлэлтийг үнэхээр хүсч байна. АН-ын дэв­шүүлсэн зорилтуудыг хэ­рэгжээсэй гэж хүссэн уч­раас биднийг дэмжсэн. УИХ руу бүгдээрээ явах албагүй. Нийслэлд хийх ажил их байна. Тийм учраас манай нам на­майг нийслэлд нэр дэвш гэдэг үүрэг өгсөн. Ялалт байгуулсны дараа Э.Бат-Үүлтэй хамт энэ нийслэ­лийг удирдаад яв гэсэн үүрэг өглөө. Түүнийг нь би биелүүлж явна гэсэн юм. Ямар ч байсан Д.Баттулга дөрвөн намын төлөөлөл орсон НИТХ-ын төлөөлөгчдөөс 100 хувийн дэмжлэгтэйгээр улсын  нийслэл Улааанбаатарыг удирдах №1 хүн боллоо. Харин Д.Баттулгыг шинэ албанд очсоны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газар эзэнгүйдсэнгүй. Төрийн тэргүүний ахлах зөвлөх П.Цагаан энэ суудлыг залгамжлав. 1996 оны парламентын сонгуулиар Монгол Улсад МҮАН, МСДН-ын хамтарсан “Ардчилсан холбоо” эвсэл илт давуу ялалт байгуулж, засгийн эрх улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчний гарт шилжлээ. 70 гаруй жил төр, засгийн толгойд байсан МАХН анх удаа тахимаа өгч, ардчилсан шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдахад Сангийн сайдаар “Голомт” банкны гүйцэтгэх захирал П.Цагааныг тохоон томилогдсон цагаас энэ эрхэм их улс төрд танигдаж эхэлсэн. 37 настай залуу сайдад энэ албыг хашна гэдэг анхандаа арай л ахадсан ажил юм шиг санагдаж байлаа. Залуу сайдын толгой дээр төсвийн орлогыг бүрдүүлж, хүмүүсийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг тавих нь өдөр бүрийн шүдний өвчин болж байв. Иймээс юуны өмнө банк, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх явдал хойшлуулшгүй чухал асуудал мөнөөс мөн. Эх захаа алдсан банкнуудыг цус холдуулахын тулд  Төв банк болон арилжааны банкны тухай хуулийг юуны өмнө боловсруулж, УИХ-д өргөн барьснаар 11 дүгээр сард амжиж батлагдлаа. 1997 онд Татварын багц хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар татварын дөрвөн шатлалыг цөөлөн хоёр шатлалд шилжүүлж, татварын ачааллыг огцом буурууллаа. 25,5 хувь байсан гааль худалдааны татварыг архи, спиртийн төрлийн ундаанаас бусдынхыг тэглэв. Тэгснээр бараа таваарын хангамж нийлүүлэлт ч нэмэгдэж эхэллээ. Энэ талаар Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Ренато Руггиеро “Танай Засгийн газар, Монголын парламент импортын тарифыг тэглэсэн алсын хараатай шийдвэр гаргасан нь эдийн засгийн хөгжлийн маш чухал алхам бөгөөд үр ашигтай хөрөнгө оруулалтыг татах, гол түншүүд болон дэлхий нийттэй худалдаагаа өргөжүүлэх Монгол Улсын чадавхийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Би танай энэ санаачлагад баяр хүргэж байна” гэсэн захидал ирүүлсэн байдаг. Мөн аж ахуйн албан татварыг улам хялбарчилж, 1998 оны нэгдүгээр сараас 30 хувийн дан шатлалд шилжүүлснээр жилийн 100 сая болон түүнээс дээш төгрөгийн борлуулалт бүхий компаниудад ногдуулж буй аж ахуйн нэгжийн орлогын татварын хэмжээ наад зах нь 25 хувиар хорогдов. Шинэ татварын хялбар бөгөөд энгийн хууль журам нь элдэв чөлөөлөлт, хөнгөлөлт үзүүлдэг тодорхой бус татварын тогтолцооноос илүү өгөөжтэй болохыг угтаж харсан нэгэн алхам болжээ. Төсвийн орлого цөөхөн экспортын үйлдвэр, аж ахуйн газрын царай хардаг хараат байдлаас ч аажим аажмаар ангижрав. Ерөнхийлөгч П.Очирбатын онцлон анхааруулсан Монголд хандивлагч орнуудын VI уулзалтыг Токио хотноо хийх бэлтгэл ажлыг тун сайн зохион байгуулж, 1997 оны 10 дугаар сард Японы Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хийлээ. Энэхүү уулзалт зөвлөгөөний үеэр япончуудад онцгой сэтгэгдэл төрүүлсэн нэг зүйл гэвэл Сангийн сайд П.Цагаан, УИХ-ын гишүүн Х.Хулан хоёр англи хэлээр илтгэл тавьсан явдал байлаа. Тэдний төдийлөн ярьдаггүй хэлээр Монголын төлөөлөгчид дараалан илтгэл тавьсан нь япончуудыг хөөрхөн бужигнуулж, уулзалтын уур амьсгалд нааштайгаар нөлөөлсөн гэдэг юм. Энэ нь ардчилсан Засгийн газрын оюуны чадавхийг илэрхийлсэн нэгэн үнэлэмж болсон. ОУВС-тай жил гаруй хугацаанд удаа дараа хэлэлцээ хийсний эцэст 1997 оны хоёрдугаар хагаст бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх шинэ хөтөлбөрийг тохирон хэрэгжүүлж эхэлсэн байна. Шинэ хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 48 сая ам.долларын санхүүгийн туслалцаа авахаар тохиролцов. Үнийг чанга барьж байсан явдал олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс хурц шүүмжлэлд өртөж байлаа. Өмнөх Засгийн газар зарим нэг салбарыг тэргүүлэх хэмээн тунхаглаж, бүтээгдэхүүний үнэ тарифыг үйлдвэрлэлийн зардлаас харьцангуй доогуур барьж байсан нь нэмэр болохоосоо нэрмээс болсоор. Үүнийг тэснэ тэснэ гэхэд арай ч дэндэж. Иймээс 1996 оны 9 дүгээр сарын 12-нд суурь үнийг чөлөөлөв. Яг энэ үеэр улс орнуудын сангийн сайд нарын уулзалт Жакартад болох цаг хугацаатай давхцаж, Цагаан сайд хүмүүс үнэ чөлөөлөх шийдвэрийг хэрхэн хүлээж авах бол гэсэн битүүхэн түгшүүртэй Бээжин руу нислээ. Бээжинд очоод утсаар Улаанбаатарт жагсаал цуглаан болж байна уу гэвэл үгүй гэв. Жакартад очоод дахиад л асуулаа. Бас л нам тайван байна гэлээ. Ингэж нэгэн томоохон давааг дажгүй давав. Үнэ чөлөөлөх ажлыг нийт эдийн засаг дахь мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хийсэн юм. Сайн хүний үр, сүүтэй гүүний унага гэдэг үг бий. Цагаан сайдын аав Пунцаг нутаг усандаа их нэр хүндтэй, ёстой л төр түмтэй хүн байж. Тэднийх гурван хүү, гурван охинтой, олны хөл тасардаггүй айл. Пунцагийн Цагааны намтрын хуудсыг сөхвөл 1976 онд Улаанбаатар хотын 21 дүгээр дунд сургууль, 1979 онд Хууль цаазны дунд сургууль, 1985 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг тус тус онцсайн дүнтэй дүүргэжээ. Хожим Гаагийн олон улсын эрх зүйн академи, Вашингтоны их сургууль, Токио дахь ОУВС-гийн сургалтын төвд мэргэжил дээшлүүлсэн байна. Цагаан анхны сургуулиа төгсөөд чухам л будаг нь ханхалсан боловсон хүчин болохдоо МҮЭ-ийн Төв зөвлөлд референтээс ажлын гараагаа эхэлж, улмаар Улсын Бага Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Ерөнхийлөгч П.Очирбатын парламентийн асуудал хариуцсан шадар туслах, “Голомт” банкны захирал, Сангийн сайд, Ерөнхий сайдын зөвлөх, БСШУ-ы сайд, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажилласан арвин туршлагатай тоотой томоохон боловсон хүчний нэг. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ахлах зөвлөхөөр ажилладаг. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг хэмээн анкетад нь албан ёсоор тэмдэглэжээ. Социализмын үеийн боловсролын тогтолцооны элсэлтийн шалгалтын амаргүй давааг амжилттай давж, гадаад дотоодын их, дээд сургуулиудад шаггүй мэргэжил боловсрол эзэмшсэн түүний хувьд анхнаасаа арын хаалга гэж байсангүй. Чухамдаа тухайн цаг үе нь Цагаанд тийм боломж олгосон шигээ шинэ цаг үе шилжилтийн үеийн Сангийн сайдын суудалд ямар ч татаасгүйгээр залж орхисон юм. Үүнийг тэрбээр өөрийн гавъяа гэж боддоггүй, үүрэг хэмээн үүрсэн билээ. Боловсролын салбарт ч бас өөрийн гэсэн мөртэй. 2004 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан их эвслийн Засгийн газарт шадар сайдаар Ч.Улаан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар П.Цагааныг томилогдон ажиллахад Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, манайд Улаан нь ч байна, Цагаан нь ч байна гэж хошигнож байсан гэдэг. Төрийн томилгоо нүдээ олж, П.Цагаан, Д.Баттулга хоёрын шинэ алба эхэлж байна. Х.Аянга
Shuud.mn
Сонин хачин
НҮДЭЭ ОЛООГҮЙ ТОМИЛГОО ТЭМҮҮЖИНГИЙН ДҮҮ, БАТХҮҮГИЙН ТУСЛАХ НАЙЗ ХҮҮХЭН,ТАМГЫН ДАРГЫН ТОМИЛГОО,ГЭЭД БАЙНА АА
2012-11-06
dd:
Hoorhii jiriin irged shorond orvol ajild ch orj chaddaggui. Harin hulgaich orvol Battulga avilgiin hergeer shorond orood toriin ajil hiij yavdag. Ene bol zovhon Mongold l baih uzegdel
2012-11-01
irgen:
Battulgaa uzuuleed uguurei!!! Ulaanbaatart hiih ajil mash ih bii.Chamaas uur hun hiihgui ee!Saihan hotdoo setgel sergetel ajillaj,az jargaltai amidrah bolomjiig ard tumendee chi l uguh gej udii boltol temtsee biz dee.Tsag n irjee.Amjilt husie!
2012-07-24
Ендэрвээ:
Баяр хүргэе. Манай Баттулга ч яахав дээ хятадуудаас авилгал хээл хахууль авч сурсан хүн юм хойно одоо ч амьдрал нь суга дээшилнэ дээ.
2012-07-22
Zochin:
Bayar khurgei Battulga Darga mash Sain udirdagch
2012-07-22
bayar hurgie. Hotiig utaanaas salgaj, hot tolovloltiig buren utgaar hj, zamiin bogloroliig arilgah asuudliig shiidej, sotsializmiin ueiih shig havartaa zuleg modoo tarij, uslaj eruul agaaraar amisgalah geed olon asuudliig shiideh bh gej naidaj bna. Bas neg asuudal, huuchin apparatiig tseverlehgui bol gazriin asuudal esvel tanil taltai , esvel mongotoi bj l shiidegddeg yum bnalee, Amjilt husie
2012-07-21
Battulga tsahilgaan tugeeh suljeenii darga bhdaa mash sain udirdagch bolohoo haruuulsan. Odoo bgaa ajilchdaas n l /huuchchulaas/ asuuhad bolno. Tolgoi bol mundag shuu
2012-07-21
hun bolson hoino idej uulgui l yahav de. Hunii amidrald yu ch tohioldono. Er hun tug ch barina, tugal ch hariulna gej ug bdagdaa. Yaj ajillahiig n l hartsgaaya daa. Bitgii ert dugnelt hii dee. Yamar ch bsan bolovsroltoi l hun.
2012-07-21
Нэг нүдийг нь оносон байна. Нөгөө нь онох хэрэггүй Цайчихсан нүд байна.
2012-07-21
neeree l zusar hun zulagaa bardag zuudag nohoi shudee bardag gedeg uvgud maani unen helsen yum shuu bi bol nudee olson bish uur yamar ch bolomjgui uchraas tavisan bh ugui bol idej uuhad ali boloh chadvartai zohion baiguulagch bolohoor in tavisan bh
2012-07-21
ямар долигнуур нийтлэл вэ зайлуул сэтгүүлчийн ёс зүй хаачсан бэ ийм юм бичнэ гэхэд хичнээн мөнгө авсан ч гар хөдлөхгүй санагдаж байна шүү ёооох гэж иймэрхүү мэргэжлийн бус долдойнууд миний мэргэжлийн нэр хүндийг унагаж гүйцлээ
2012-07-21
Нэг нүдийг нь оносон байна. Нөгөө нь онох хэрэггүй Цайчихсан нүд байна.
neeree l zusar hun zulagaa bardag zuudag nohoi shudee bardag gedeg uvgud maani unen helsen yum shuu bi bol nudee olson bish uur yamar ch bolomjgui uchraas tavisan bh ugui bol idej uuhad ali boloh chadvartai zohion baiguulagch bolohoor in tavisan bh
зочин:
сайн ажиллаарай амжилт хүсье Цагаан тун өндөр боловсролтой шудрага зарчимч хүн гэж боддог
2012-07-20
zov ho
2012-07-20
neg teregnii hoer dugui taarch dee Estoi teneg malnuud hotiig yaj udirdana daa
2012-07-20
mgl:
neg ve tenegvvdiin ve ehlew bololtoi mongol oron bol turshaltiin oron bolchihson teneg elbegee garch ireed yostoi neg nohoin zamaar oruullaa tsewer halhaas irliizvvd ni ih yum shigee
2012-07-20
эрдэнэ:
БАТ-ҮҮЛ,,,БАТТУЛГА хоёрын ниислэлд хийх хамгийн анхны ажил бол нийслэл,дүүргийн захирамжтай газруудыг хүчингүй болгох хурааж авах хэрэгтэй тэгвэл та нарын яриад баигаа гэр хороололын аилын газар эргэлтэнд орох болно.хүсэн хүсээгүй барилгын компанууд гэр хороололын газарт барилга орон сууц барих болно.
2012-07-20
kkkkk. yostoi unen heljee
2012-07-20
nudee oloogui geed yah yum tertei tergui heden luivarchid heniigee haana tavih in luivarchinguudiin l hiih ajil 2 luivarchin l bna
2012-07-20
zov ho
kkkkk. yostoi unen heljee
enxbold Alimaa batbayar BO yaamnii Gansyx 3t yal yyryylbel zoxino
2012-07-20
Ganaa:
mash zuv yum xyslee. sanal yag niilj baina. zuv yumand emzeglej yavdag xyn baina. bayarlalaa. Bat-Yyl baatar yyniig xiine gedegt itgej baina. Er ni AN-iixan niisleld ix yum xiine gej ynexeeritgej baina shy.
2012-07-20
songogch:
baataraas huseh gants l ym bna Naranhuugees,bas ter shangrilaag bariulj baigaa nohdoos huuhduudiin maani parkiin gazariig avarch ogooch,ingej chadval estoi baatarlag uils bolno doo
2012-07-20
Ganaa:
mash zuv yum xyslee. sanal yag niilj baina. zuv yumand emzeglej yavdag xyn baina. bayarlalaa. Bat-Yyl baatar yyniig xiine gedegt itgej baina. Er ni AN-iixan niisleld ix yum xiine gej ynexeeritgej baina shy.
z:
Hujaa nar davarch bnaa
2012-07-20
MGL:
NUNJIGTEI HUMUUS DEE ALI ARDCHILAL EHELJ BAIH UYED L GARCH IRJ BSAN ODOO HURTEL ALBAN TUSHAAL HUUZULDUUGUI BAIDGAARAA L BJ BGA JIRIIN HUMUUS DEE, IIM HUMUUS OLON BOLBOL MONGOL HUGJINE
2012-07-20
Bayasaa:
Medehgui ee. Ene shoron orond orj yavsan Battulga gej hun nadtai olon udaa shal sogtuu zurj ungurch baisan. Biye avch yavaa baidal ni yeruusuu shorongiin huligaanuudaas yalgaagui sanagdsan. Neg udaa ug solij uzsen, mash ih deerengui buduuleg sanagdsan. Huvi hun talaasaa ch ter uls turd hashsan on jiluudeeree ch yaj ch bodson ahij itgel uzuuleh nuurgui hun sanagddag daa.
2012-07-19
hun bolson hoino idej uulgui l yahav de. Hunii amidrald yu ch tohioldono. Er hun tug ch barina, tugal ch hariulna gej ug bdagdaa. Yaj ajillahiig n l hartsgaaya daa. Bitgii ert dugnelt hii dee. Yamar ch bsan bolovsroltoi l hun.
negiigee 1998.10.02 shig alax bii dee
2012-07-19
Xe Xe Xe yanaasaad baix uymgui xujaa tsustai xun shuudee
2012-07-19
rrrrr:
yostoi eznee oloogui. Haramsaj baina. Uul bol bur ch hereggui. Hotod udsnaaraa bish, cnin setgeleesee ajil heregch, bas injener baisan bol sain baih baij. Battulga ediin zasagch . Bas sankhuu tald odoogiin zah zeeliin zambaraaguin turshlagatai
2012-07-19
Eersdiigee magtuulaad, erguutej baina daa.
2012-07-19
zochin:
amjilt husie, bid ih ololt huleej baigaa shuu!!!!
2012-07-19
би:
нийслэлийн харьъа агентлагуудийн дарга нарыг бүгдийг нь солиорой
2012-07-19
хотыг хог болгосон газрын наймаачингуудыг цаазаар авах хэрэгтэй тэр дундаа шадар сайд байсан Энхболдыг
2012-07-19
enxbold Alimaa batbayar BO yaamnii Gansyx 3t yal yyryylbel zoxino
ядаж битлз сонсдог хун хотын дарга болсон нь яамайдаа хот хэтэрхий хун хогнуудаар удирдуулж байсийн
2012-07-19
пүрэвбаатар:
АМЬДРАЛ МЭДДЭГ САНАСАНДАА ХҮРЧ ЧАДДАГ ХАЛ ҮЗСЭН ХЭЛСЭНДЭЭ ХҮРДЭГ АРАЙ ДЭЭР ИНЖЕНЕР НЬ БАТТУЛГА ДАА
2012-07-19
Chi odoo tsag ueteigee niilj yavj chaddaggui yumuu haashaa yum. Odoo songuuli bish za! Negent garaad irtsen humuusiig odoo yah geed bga yum
2012-07-19
ах:
хот хужаагаар дүүрлээ
2012-07-19
Battulga-d amjilt husie. Um hiie gevel saihan tsag ni irjee. Batuulteigee gar niileed sain ajillaarai. Huleelt ih baigaa shuu. Gyalalzuulna biz dee.
2012-07-19
chamd ulaan khatsart bas ter munkbayar ed nar yag taarna. ted haana bn chi tend baival taarna. bi huvidaa Tsagaan usttei hamt.
2012-07-19
зочин:
модон буу элбэгийн Цагаан уст баатар мандтугай.
2012-07-19
bx:
харваас хужаанууд монголын төрөөр дүүрлээ дэ одоо бүр хөдөөд айлыын хүргэн болоод орцон байна лээ. энэ баттулгыг хараач яана да
2012-07-19
Xe Xe Xe yanaasaad baix uymgui xujaa tsustai xun shuudee
hnnnnnn:
bat uul zailaach ee, oor hun baidaggui yumuu
2012-07-19
chamd ulaan khatsart bas ter munkbayar ed nar yag taarna. ted haana bn chi tend baival taarna. bi huvidaa Tsagaan usttei hamt.
zochin:
Hi, ta buhend amjilt husie , ta buhend ard tumen mash ih itgej baina , Toriin alban haagch nariig denduu helmegduulj baisan ,turuunii hotiin udirdlaga shig buu ajillaarai , amjilt husie , G.Monhbayar dargiin dotnii naiz bogood MU-n eronhii shuugchiin torson egch Odoogiin Niisleliin eruul mendiin gazriin darga Tuul denduu olon toriin alban haagch nariin amidralaar togloj, Toriin albanii huuliig buduulgeer zorchij baisniig ontsgoi anhaarna uu , Songuuliar Monhbayartaa emnelguudees mongo handivt avch baigaad bas barigdsan shuu dee .... Amjilt husie
2012-07-19
zochin:
MA-iin Ingeneruud tegeed hotiig tohijuulaagui shu de. harin odoo AN sain zuv shiidver gargaj ter olon zugeer suuj tsalin avch bga Injeneruudideer ajliig n sain hiilgej Hotoo hugjuulmeer bna
2012-07-19
Алуурчин Батvvл хотийг бой болгоно байх шvv !!!!!
2012-07-19
коммунистуудад:
Механикийн ухаанд Томас Юнгийн модуль буюу уян харимхайн модуль гэж байдаг. Түүгээр гангийн цуцалтийг илэрхийлдэг. Ухаандаа жирийн ган пурш 2100 удаа ажиллаад махан төмөр болдог. Тийм болохоор хуучирсан диван дээр 2100 удаа сексдсэний дараа доошоо хонхойж ороод эргэж тэнийхгүй гэсэн үг. Юу хэлэх гээд байна гэвэл ертөнцөд шинэчилж болдоггүй зүйл гэж буй. Хөгширсөн хүн, хуучирсан диван, түүхийн хог болсон коммунист угшилтай нам 3-ыг яагаад ч шинэчилж чадахгүй. Цус гаргалгүй үхүүлэх л ухаандаа хурганы уураг сүүл шаант чөмгөөр амруу нь гударч хүндэтгэлтэйгээр үхүүлэх ганц сайн арга байна. Мавр хийх зүйлээ хийлээ, Мавр буцлаа гэдгийг сана. Хойноос нь битгий уйл, буцах замд нь бүү саад хий, зүүн хойд зүгт троназавр батаар болж төрөг. Ум сайн амгалан болтугай. Со ах нь
2012-07-19
монгол:
ИНЖЕНЕРҮҮД ХОТЫГ ХӨГЖҮҮЛНЭ. ГЭХДЭЭ ӨМНӨ ДАРГА БАЙСАН ИНЖЕНЕРҮҮД ОЛИГТОЙ ЮМ ХИЙГЭЭГҮЙ. БАТТУЛГА ИНЖЕНЕР БАЙХАА
2012-07-19
ene man.s arai gej sallaa vhsen injener 22 jil ui hiisen uim bidend utaa zamiin tvgjee hereggvi tvvniig shiideh daatstai uls torch hvn heregtei hvv min ee
2012-07-19
БАТ:
МАГТУУЛАХ ГЭЖ ЯАРААД БАЙНА УУ? БЯЛУУ ХУВААЛЦАЖ МАГАД ГЭЖ БЯЛДУУЧЛААД БАЙНА УУ?? БОЛООГҮЙ-ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА
2012-07-19
baas hatavch umhiigee tavihgui.neg ydaa avilga avaad shorond orood uzsen hun 2 dahia yagaad chadahgui gej
2012-07-19
ААА:
Nudee oloogui ee
2012-07-19
555:
БОЛИОЧ ЭЭ. УЛААНБААТАРЧУУД АА, АРАЙ Ч ДЭЭ. ИНЖЕНЕРҮҮД ХОТЫГ ХӨГЖҮҮЛЖ ЧАДНА.УЛС ТӨРЧ Ч ЮМУУ ХЭН НЭГ МЭРГЭЖЛИЙН ЗҮЙЛИЙГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ.
2012-07-19
Chi odoo tsag ueteigee niilj yavj chaddaggui yumuu haashaa yum. Odoo songuuli bish za! Negent garaad irtsen humuusiig odoo yah geed bga yum
Алуурчин Батvvл хотийг бой болгоно байх шvv !!!!!
fuck you:
bitgii doligono. Yamar nairaa yavagddag toriin albiig yaj hamaatan sadnaaraa duurgediig estoi uzuuleed ogno doo.
2012-07-19
zochin:
Tom zamuuad Nuhen garts hurdan hiigeed uguuch..Zam garahaas aidag bolood bnaa .... mashin ih zambaraagui tul zam garahad huuhed hugshid ih hetdsuu bga shu
2012-07-19
ХОШНОГНУУД
2012-07-19
hi:
Dattulga dargaa Улаанбаатар хотын цахилгаан түгээх шугам сүлжээ suurch bain aa saranjabii ah duugeer duursen bugd mergejilgui ymnuud ene baiguulgiig alj bain daa
2012-07-19
ХОШНОГНУУД
hgjng:
сурсан юмыг сураар боож болодоггүй. Баттулга ч нийслэлийн төсвийг дуусгнаа даа.
2012-07-19
Battulga tsahilgaan tugeeh suljeenii darga bhdaa mash sain udirdagch bolohoo haruuulsan. Odoo bgaa ajilchdaas n l /huuchchulaas/ asuuhad bolno. Tolgoi bol mundag shuu
Hovdiinhonoor hot duureh yahav Tsaana chini hujaa naraar hot duureed hovduudaas olon bolood bn6 Uund sanaagaa zovooo....
2012-07-19
zochin:
tomilgoo taallagdaj baina
2012-07-19
fuck you:
bitgii doligono. Yamar nairaa yavagddag toriin albiig yaj hamaatan sadnaaraa duurgediig estoi uzuuleed ogno doo.
zochin:
Tiime uneheer nudee olson Tomilgoo. Bayar hurgie Amjilt husie.Niislelnii adr irged mash ih yum huleej bga shu ... To, zamuud deer Gazar dogur gartsiig yaraltai hiimeer bna. Tuhailbal Zun ailiin zam buyu # r surguulin urd dahi zam, Sansariin tunneliin tsaad taliin tom zam zeregt nen Yaraltai gazar doogur garts hihgui bol zam teevriin osloor Humuus Huuhduud ih hohirch bnaa...Uunig anhaarna uu
2012-07-19
baas hatavch umhiigee tavihgui.neg ydaa avilga avaad shorond orood uzsen hun 2 dahia yagaad chadahgui gej
иргэн:
хотыг шинэ арга барилаар удардах цаг болсон ш дээ чөлөөтэй өмьсгөлж чөлөөтэй алхая бат-үүл баттулга хоёр ёстой гар нийлнэ тэд өөрчлөлтийг зоригтой хийж чадна харин багаа зөв бүрдүүлэх хэрэгтэй хуучнаасаа сал
2012-07-19
negiigee 1998.10.02 shig alax bii dee
tsagaan bol tom khun sh dee
2012-07-19
bitgii jalga yaraid baildaa herev chi gadaad yavj uzsen bol gantshan mongol gej duudagdna
2012-07-19
erka:
Zahialgat medeelel tavisan bna. Ard tumnii tuluulel bi arai uuruur harj bna. Hovdiihonoor hot duureh ni dee.
2012-07-19
Hovdiinhonoor hot duureh yahav Tsaana chini hujaa naraar hot duureed hovduudaas olon bolood bn6 Uund sanaagaa zovooo....
bitgii jalga yaraid baildaa herev chi gadaad yavj uzsen bol gantshan mongol gej duudagdna
çî÷èí:
Èäýæ óó÷èõàëã¿é àæèëëàõûã àðä íèéò èõ õ¿ñýæ áàéãàà ø¿¿. Àìæèëò
2012-07-19