Зарим автобусны чиглэлд өөрчлөлт орлоо
2012-07-21

Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэл автозамаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөт оржээ. Энэхүү өөрчлөлт долдугаар сарын 20-оос эхлэн есдүгээр сарын 01 хүртэл үргэлжлэх юм. -М:2 буюу “Шархад-7 буудал” чиглэлийн автобус Сансарын аюулгүйн тойргоор чигээр тойрч Доржийн гудамжаар явж Шархадны эцэс орно. Буцахдаа мөн адил замаар явна. -М:6а буюу “Өнөр хороолол-халдвартын эмнэлэг” чиглэлийн автобус МУИС-ийн уулзвараар Бага тойруу руу урагшаа эргэж Энхтайвны өргөн чөлөөгөөр явж Халдвартын эмнэлэг хүрнэ. -М:6б буюу “Өнөр хороолол-Баянбүрд-Халдвартын эмнэлэг” чиглэлийн автобус 11-р хорооллын хойд уулзвараар урагшаа эргээд Эрхүүгийн гудамж, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Энхтайвны өргөн чөлөөгөөр явж Халдвартын эмнэлэг хүрнэ. Буцах чиглэлдээ Энхтайвны өргөн чөлөөгөөр бөхийн өргөөний уулзваар хойш эргэж Токиогийн гудамжаар хойшоо гарч ОХУ-ын Соёл, шинжлэх ухааны зүүн талаар явж Сансарын аюулгүйн тойргоор буцаж эргэж үндсэн чиглэлдээ орно. -М:9 буюу “Зүүн салаа -Зурагт -Сансар”, М:10 буюу “Сансар хороолол -3, 4-р хороолол” чиглэлүүдийн автобус Бээжингийн гудамжаар яваад "Чингис" зочид буудлын зүүн хойд уулзвараар Токиогийн гудамж руу эргэж Энхтайвны өргөн чөлөөгөөр буцаж явна. -М:15 буюу “Баруун салаа-МУИС-БЗД-ийн 6-р хороо” чиглэлийн автобус МУИС-ийн уулзвараар бага тойруу руу урагш эргээд Энх тайвны өргөн чөлөөгөөр явж БЗД-ийн 6-р хороонд хүрнэ. Буцах чиглэлдээ Энх тайвны өргөн чөлөөгөөр яваад Бөхийн өргөөний уулзвараар хойш эргэж, Токиогийн гудамжаар нэвт хойш гарч Сансарын аюулгүйн тойргоор буцаж эргэн үндсэн чиглэлдээ орно. -М:20 буюу “СБД-ийн 20-р хороо- Дарь эх -Вокзал” чиглэлийн автобус Энхтайвны өргөн чөлөөгөөр яваад бөхийн өргөөний уулзвараар хойш эргэж Токиогийн гудамжаар нэвт хойш гарч Сансарын аюулгүйн тойргоор буцаж эргэж үндсэн чиглэлдээ орно. Буцахдаа мөн адил замаар явна. -М:38 буюу “Шархад-Сансарын туннель-ТЭЦ” чиглэлийн автобус Шархад талаасаа Дандарбаатарын гудамжаар урагшаа эргээд Энхтайвны өргөн чөлөөгөөр явж үндсэн чиглэлдээ орно. Буцахдаа Энхтайвны өргөн чөлөөгөөр явж Токиогийн гудамжаар нэвт хойшоо гараад Доржийн гудамжаар явна. -М:40 буюу “Хайлааст- Сансар -Амгалан” чиглэлийн автобус 100 айл талаасаа явахдаа Сансарын ШТС-ын арын уулзвараар урагш эргэж Токиогийн гудамж, Энхтайвны өргөн чөлөөгөөр явж үндсэн чиглэлдээ орно. -М:46 буюу “Чингис Соосэ-3, 4-р хороолол- Их засаг ИС-Офицеруудын ордон” чиглэлийн автобус Сансарын аюулгүйн тойргоор дайран Доржийн гудамж, Дандарбаатарын гудамжаар офицеруудын ордон хүрч БЗД-ийн Засаг даргын тамгын газрын хойд уулзвараар буцаж иргэн уг замаар буцаж явна. -М:42 “Улиастай-Сансар-ЗГАБааз” болон М:52 буюу “Тоосгоны үйлдвэр-Сансар – Жанжин клуб” чиглэлийн автобусууд хоёр талын чиглэлдээ их тойруугаар яваад Сансарын аюулгүй тойргоор эргэн дайран өнгөрч Доржийн гудамжаар явж байгаад Цайзын уулзвараар урагшаа эргээд Дандарбаатарын гудамжаар явж үндсэн чиглэлдээ орно. -М:56 буюу “Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар” чиглэлийн автобус үндсэн чиглэлийн дагуу Энхтайвны өргөн чөлөөгөөр явж байгаад Кино үйлдвэрийн уулзвараар буцаж эргэн уг замаар буцаж явна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Zaya:
Буянт-Ухаа-2 хороолол руу чиглэлийн автобус явах уу? Өлзийтийн автобус яг хажууд нь зогсох уу? Буянт-Ухаа 2 руу явдаг нийтийн тээврийн автобус унаа байна уу?
2016-05-12
Dalai:
Буянт-Ухаа -2 хороолол руу явдаг чиглэлийн автобус унаа гаргаач гээд мэддэг эрхэмүүдэд нь дамжуулаач. Ядаж хотын төв рүү 3 дамжиж явмааргүй л байна.
2016-05-12
өбөбө:
чингис соосэ хорооллын хойд замаар явна гээд байсан яасын бээ 28р дайраад явна гээд байсышт хэлээд өгөөч
2014-04-30
зочин:
бөмбөгөрөөс 3 р сургууль орох автобус ганцхан байх юм 6б гэн үү тэр нь ирэхгүй 40 минут болох юмаа арай дэндүү юмаа
2012-08-13
GANAA:
ZAMAA ALI BOLOH HURDAN ZASAARAI ZASAJ BGA NI SN L BN DAANCH UDAAN YMAA MANAIHAN
2012-07-22
to:
http://www.egov.mn/Web.aspx?Page=City%20streetMN энэрүү ороод харчаач Байж л байдын ш дээ хө
2012-07-21
ZA CHIGLEL SOLIGDOH CH YAAHAB.ABTOBUS GEJ YAMAR MUUHAI BALIAR BAIH IUMAA.NISEHIIN ABTOBUS.OLON ULSIIN CHIGLELD AYATAIHAN ABTOBUS YBUULJ BOLDOGGYI IUMU.SANDALIIN TOOGOOR MONGOO ABBAL SAIJIRNADAAAAAA
2012-07-21
gana:
delhiid baihgvi zamtai uls gevel mongol.hvn ardyg udirdaj bui hvmvvs ni doodohoosoo dor uhaantai.land 200 excel unah 2 -yn hoorond yamar yalgaagvi zamd tvgjirch bgaagaa meddeggvi ergvv malnuud.zamdaa yadahdaa us zailuulagch baridag boloosoi ergvv malnuud aa
2012-07-21
kkkkkkkkkkkkkkkkkkk
2012-07-21
зочин:
Доржийн гудамж ,Эрхүүгийн гудамж, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж,Дандарбаатарын гудамж гэж хаана байдаг юм бэ мэдэхгүй юм байна Гудамжныхаа нэрийг хүнд харагдахаар газар бичээд байрлуулж болохгүй юу
2012-07-21
to:
http://www.egov.mn/Web.aspx?Page=City%20streetMN энэрүү ороод харчаач Байж л байдын ш дээ хө