Кино театрын алуурчин жүжиглэж байж магадгүй
2012-07-25

Бэтмен киноны нээлтийн өдөр кино театрт олон хүний аминд хүрсэн этгээдийг өчигдөр анх удаа шүүхэд дуудсан билээ. Гэхдээ хурлын үеэр хэрэгтэн этгээд маш хачирхалтай зан авирууд гаргаж байсан байна. Нэг бол юу болж байгаа, хаана байгаагаа ухаарахгүй, эсвэл маш их ядарсан залхсан мэт нүдээ нэг том болгон нэг онийлгож байсан түүнийг сэтгэцийн өвчтэй гэж үзэх таамаглал байгаа. Энэ талаар сэтгэл судлаач, мэргэжилтэн Марисса Рандаззо “Good Morning America” нэвтрүүлгээр өнөөдөр “ Жеймс Холмс нэг бол үнэхээр сэтгэцийн өвчтэй. Үүнийг бид түүний хаана, юу хийж яваагаа ойлгох гэж хичээж ядаж байгаа мэт авираас харж болно. Эсвэл тэрээр сүүлийн хэдэн сарын турш хэт их идэвхитэй ажиллаж, хэдэн өдрөөр унтахгүй сэрүүн байснаас одоо хор уршиг нь гарч байж болох. Харин гурав дахь хувилбар нь гэвэл тэр зүгээр л жүжиглэж байгаа. Түүнийг бидний одоо ярилцаж буй энэ сэдвээр их сургуульд сурч байсныг мартаж болохгүй” гэжээ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
zochin:
iim hereg bas garsiimuu
2012-07-26