Айдас дагуулсан нүхэн гарц
2012-07-27

Монгол Улсын нийслэл хэдийнэ сая гаруй хүн амтай болж, метрополис хот хэмээн нэрлэгдэх болоод удав. Анх 600 мянган хүн амтай байхаар төлөвлөж, төвхнүүлсэн Улаанбаатар маань өдгөө их хотын жишгээр замын түгжрэл хэмээх шүдний өвчинтэй болсон. Үүнээс ангижрах аргын нэг нь нүхэн болон гүүрэн гарц олноор байгуулах хэмээн мэргэжилтнүүд үздэг. Автозамын хөдөлгөөнийг саадгүй явуулахаас гадна явган зорчигчдын аюулгүй байдлыг хангахад нүхэн гарцын ач холбогдол оршино. Гэтэл сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын хэмжээнд ердөө л хоёрхон нүхэн гарц бий. Харин нэгэн нааштай мэдээ сонсогдох болсон нь Их дэлгүүр, Хайлааст, Сансар, "Ард" кино театр, X хороолол зэрэг долоон газарт энэ жил нүхэн гарц барихаар нийслэлийн хот төлөвлөлтөд тусгагджээ. Энэхүү нүхэн гарцуудыг нэг л компани барихаар болсон нь "Хотын зам" компани. Энэ компани одоогоос яг гурван жилийн өмнө 29.7 метр урттай, 10 метрийн өргөнтэй нүхэн гарц барьсан нь бидний хэлдгээр "Багшийн дээд"-ийн өмнөх нүхэн гарц. Энэ ажилд тухайн үедээ улсын төсвөөс 562 сая төгрөг гарч байжээ. Тэр үедээ олон судалгааны үндсэн дээр, нарийн төлөвлөсөн зургийн дагуу хийж гүйцэтгэсэн учир дор хаяж таван жилийн баталгааг тус компанийнхан өгч байв. Гэтэл хагас тэрбумын өртгөөр “ухсан” гарц ашиглалтад ороод удаагүй байтал нэг л бороонд чанараа таниулж цуурч, суулт өгч, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд хийсэн нүхэн гарц өөрөө аюул дагуулж эхэлсэн. Түүнээс гадна уг нүхэн гарцыг барьж байх үедээ цагдаагийн пост, худалдааны цэгүүд байна гээд л сүржин сурталчилгаа хийж, МУБИС-ийн өмнө байсан павилионуудыг нүүлгэж, худалдаачдыг нь нүхэн гарцад шилжүүлэн байршуулах шийдвэрийг ч гаргуулж байсан. Гэтэл уг нүхэн гарц дулааны шугамд холбогдоогүйгээр барахгүй  зүгээр л тас харанхуй хонгил л бариад өгсөн нь өнөөдөр хүн бүрийн нүдэнд ил байна. Нүхэн гарцны уг эвдрэл гэмтлийг Нийслэлийн автозамын газрын дарга Д.Од "сүртэй эвдрэл биш, засаад эхлэх юм бол 2-3 цагийн ажил" хэмээн хээв нэг тайлбарлаж суусан нь тухайн үед хэвлэлүүдэд гарч байсан удаатай. Мөн “Хотын зам” компани Маршалын гүүрийг засах ажлыг 2007 онд авсан ч 2010 онд ашиглалтад оруулсан билээ. Гэхдээ зургаахан сарын дотор барилгын ажил хийсэн гэдэг. Гүүрнийхээ засварын ажлыг бараг эхлээ ч үгүй байгаа компанид нүхэн гарц барих эрх өглөө хэмээн Ерөнхий сайд хүртэл бухимдаж байсан санагдана. Энэ мэт замын ажлыг ямар нэг асуудалтайгаар хийдэг компани долоогийн долоон нүхэн гарц барих эрх авсан нь хачирхалтай. Хотын удирдлагууд үүнийг шударга өрсөлдөөнөөр тендерт ялсанд нь өгч байгаа гэдэг. Шигшигдэж гарч ирж байгаа компани нь ийм үр дүнг үзүүлж байна гэдэг манай замын компаниудын чанарыг харуулаад байна уу, эсвэл хотын өндөр албан тушаалтнуудтай "хүйн холбоотой"  уг компанийн чадвар ердөө энэ үү. Энэ жил нийслэлд барих долоон нүхэн гарцны хамгийн эхэнд барьж байгаа нь Сансарынх. Сансарын туннелийн зүүн уулзварыг энэ сарын 20-ноос эхлэн хааснаар энэхүү ажил одоо үргэлжилж байна. Энд дөрвөн тал руугаа гарах гарцтай, 6.3 м өргөн хонгилтой, Сансарын туннелийн талын урт хэсэг нь 54.1 метр, харин нүхэн гарцны зүүн талын буюу богино хэсэг нь 25.6 мерт өргөнтэй нүхэн гарц барина хэмээн тус нүхэн гарцын танилцуулгад дурдсан байна. Хамгийн гол нь энэ ажилд нэг тэрбум 321 сая төгрөгийн төсөвлөжээ. Өмнөх нүхэн гарцанд зарцуулсан хөрөнгөөс даруй 2,5 дахин их өртгөөр энэ нүхэн гарц бүтэх нь. Тиймээс чанар чансаатай, найдвартай зүйл хийх байх гэдгийг нийслэлийн иргэд хүлээж сууна шүү "Хотын зам"-ынхаан. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
oyun:
Hi humuusee yum hiihgui net-r sanal shidehed amarhan shuu. Anh udaa garts barisan tedend turshlaga dutaa biz. Odoo gaigui yum hiih blgui dee. Minii medeh Baruun 4 zamaas 10-r horoolol chigleld tavisan tus companii zam sain l bgaa shuu. Olon jil buteen baiguulalt hiij bgaa bh. Hiih tusam turshlaga suuna shuu dee. Hotiin zamiinhand amjilt husie...
2012-10-03
zochin:
luivarchid.
2012-07-29
itgeltei gadni kamfanaap bapiylaxgvi
2012-07-28
zochin:
nuhen garts mash heregtei. huuhduud gartsguigees mashind ih dairuulj baina. hurdan hiigeerei.
2012-07-28
irgen:
hotiin zamiinhand sanal bn, hervee uuniig unshih hotiin zamiin ajiltan, udirdlagiin hun bval. bagshiin deediin nuhen gartsnii gol sul tal n shat n unheer uvliin ulirald halitarj uhmeer gyalgar bdag. olon ch hun halitarj unaj bertsen shuu. tiimees odoo barih nuhen gartsaa shatiig n uvliin ulirald halitardgui pilta tavimaar bn.
2012-07-27
ulsiin baatar bat uul ee narantuuliin ariin ger horoolol zahiin hog nows baas sheesend daragdaad yamarch hun amidrah orchin alga bolloo ene zahiig hoit talaa zam tavij orchingoo tohijuul eshul haa gedeg shaardlagiig hatuu tavi yahaaraa bid gahai nohoi shig orchind shavar shalbaagt amidrah estoi gej uuniig saikhansambuutai hatuu yari esvel nuulge
2012-07-27
tt:
Barichihsan nuhen gartsiig ni har l da yamar maliin hashaa saravch byumish de.ene ulsad shudarga zuil gej ogt algaa.Batuul uuniig medej l baimaar
2012-07-27
bn:
ene Batuul ene ajliig zogsooj uur gazraar hiilgemeer yumaa
2012-07-27
Metropolis hot ntr gej tenegtehee bolimoor yum hoid hurshiin jijig tosgon hotoos mia bj hutshiima
2012-07-27
Ug ni shorond suuh gemtei yum bn.
2012-07-27