Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг: Миний амьдрал тэр чигээрээ уран бүтээл
2012-07-30

“Prosounds” дуу бичлэгийн студийн захирал, дуучин Ж.Алтанцэцэг наадмын өмнөхөн Монгол Улсын гавьяат цолоор энгэрээ мялаасан. Рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг хэдийнэ бий болгосон тэрбээр урлагт 20 гаруй жил зүтгэж буй нэгэн. Түүнээс цөөн асуултад хариулт авснаа хүргэе. -Цол аваад л найр хийх “өрөнд” ордог нь бараг бичигдээгүй хууль болж. Хэдийд хийхээ төлөвлөсөн үү? -Тэгдэг юм байна лээ. Одоохондоо энэ талаар ярьж, төлөвлөсөн юм алга. Бусад хүмүүс цолоо аваад л найр наадам хэдийд хийх тухайгаа яриад төлөвлөчихдөг гэсэн. Ийм том гавьяа шагнал авчихаад яаж зүгээр суухав. Рок попын уран бүтээлчид, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт баяраа хуваалцана даа. Цолны найраа ер нь цомхон хүрээнд хийх байх. -Энгэрийг нь мялаасан дээлээ хэдийд зэхсэн бол. Эсвэл таны гоёлын шүүгээнд байсан юмуу? -Миний гоёлыг урлаж, олон жил хамтарч ажилласан Халиунаа гэж үйлчин бүсгүй бий. Шагнал авах гэж байгааг минь дуулаад ердөө л ганцхан хоногийн дотор үндэсний загвартай шар торгон даашинз урлаж өгсөн шүү. Хормой нь их гоё, харин энгэр нь битүү юм билээ. Угаасаа шагнал авахад битүү энгэртэй дээл өмсөх ёстой юм гэсэн. -Студи тань шинэ байранд ороод удаагүй байгаа. Гэтэл та хүүхдийн сувилал байгуулна гээд яриад явж байдаг? -“Жаргалан” хотхоны шинэ байранд орсон, ажил төрөл маань ч бүтэмжтэй байгаа. Тиймээс цаашид студийнхээ байрыг өргөтөх, хүүхдийн сайн сайхны төлөө анхаарлаа хандуулах санаатай явна. Миний хувьд, хүүхэд багачуудад зориулсан тусгай сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн. Мэдээж би ганцаараа энэ бүхнийг бүтээж ганц, хоёрхон сарын дотор сувилал байгуулна гэж юу байхав. Нэлээд олон хүний хөрөнгө хүч, сэтгэл зүрх, сэтгэлийн туслалцаа хэрэг болох нь тодорхой. Өнөөдөр бидэнд хүүхдийн эрх, эрүүл мэнд, ирээдүйн тухай ярихаас бус хийж бүтээсэн зүйл ховор байна. Монгол Улсын иргэн, олны танил дуучин, хоёр хүүхэдтэй эх хүнийхээ хувьд би ийм ажлыг эхлүүлсэндээ маш их баяртай байгаа. Гэр бүлийнхэн, найз нөхөд маань их дэмжсэн учраас уран бүтээлийнхээ хажуугаар хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулахаар зүтгэж явна. Хойч ирээдүй минь болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа учраас энэ ажил бүтэмжтэй байх болов уу. -“Одиссей” нэртэй анхны бие даасан тоглолтоосоо хойш та долоон жилийн дараа “Тэгэхэд би шувуу байсан” нэртэй хоёр дахь тоглолтоо хийж байсан. Гурав дахь тоглолтоо ирэх намар хийнэ гэл үү? -Тийм ээ, ирэх аравдугаар сарын 21, 22-нд хийхээр төлөвлөсөн. Удахгүй тоглолтынхоо бэлтгэл ажилд орж, шинэ уран бүтээлүүдээ гаргана. -“Миний дуулах дуртай ардын дуунууд” цомгийнхоо дараа поп опера цомог гаргана гэж амласан. Тэр юу болов оо? -Шинэ цомгийн ажил урагштай байгаа. Юутай ч ирэх намар шинэ цомог, бие даасан тоглолтоор фэнүүддээ бэлэг барина. -Дуулахын хажуугаар дэгжин бүсгүйчүүдийн хувцас, гоёлыг “бэлдэх” ажилтай байсан. Харин сүүлийн үед энэ ажлаа хойш тавьсан гэлцэх юм? -“Талст” дэлгүүр бол миний найзынх. Тэнд би сүүлийн үеийн загвартай хувцас, гоёлын тасаг нээсэн нь үнэн. Гэхдээ сүүлийн үед хүүхдийн дууны тоглолт, сувилалын төсөл, студийн ажил, бие даасан тоглолтын бэлтгэл, шинэ уран бүтээл гээд тэр асуудлыг хэсэг хугацаанд орхисон. Миний хувьд, учиргүй бизнес хийгээд байх нь хаашаа юм бэ. Бизнесийн ертөнцөд бол би анхлан суралцагч гэсэн үг шүү дээ. Цаашид энэ ажлаа улам өргөжүүлж, илүү сайн зохион байгуулалттай хийж магадгүй.   -Шинэ цомог, тоглолтоос гадна охидын хамтлагтаа хүртэл анхаарал тавиад таны амьдрал тэр чигээрээ уран бүтээл болчихдог юм шиг ээ? -Тийм шүү./инээв/ “Making the Band-II” шоуны төсөл маш амжилттай хэрэгжсэн. Одоо охидын хамтлаг маань уран бүтээлээ хийгээд сайхан явж байгаа. Миний хувьд, уран бүтээлээ тасралтгүй үргэлжлүүлсээр өдийг хүрлээ. Мэдээж хэрэг, өнгөрсөн хугацаанд саад бэрхшээл тулгарсан ч би цаг ямагт идэвхтэй, дайчин амьдарсан. Поп дууны цомгууд маань аль хэдийнэ үзэгч, сонсогчдын хүртээл болсон. Араас нь ардын дууны, хүүхдийн дууны цомог гаргалаа. Тун удахгүй поп опера дуунуудаар цомог гаргана. Бас гурав дахь бие даасан тоглолтоо хийх гээд бэлтгэж байна. Энэ мэтээр миний амьдрал тэр чигтээ л уран бүтээл болчихдог нь үнэн юм. -“Extacy” хамтлагийн охидоо яагаад цөөлөх болов. Шаардлагад тань нийцэхгүй байв уу, аль эсвэл тэд шантарч орхиод буцав уу? -Би айхтар хатуу шаардлага тавиад ч юмуу охид маань шантарч цөхрөөд явчихсан юм биш ээ. Энэ төслийн продюссер байсан учраас надад энэ нь ийм, тэр нь тийм гэж сонгож авсан хүн байгаагүй. Харин урлагийн ертөнцөд өөрсдийгөө таниулж, жинхэнэ чадварлаг уран бүтээлч болохын төлөө тууштай хандаж чадсан нь явцын дунд шалгарч үлдэнэ шүү дээ. Тиймээс багагүй шалгуурыг давж гарч ирсэн охидод хамтлагаас хасагдах нь маш хэцүү санагдсан байж болох юм. Хамгийн гол нь, урлагт зүрх сэтгэлээ зориулсан сайн дуучин хэрэгтэй болохоор надад сонголт хийхээс өөр арга байгаагүй. Үнэндээ өнөөдөр ганц нот ч мэдэхгүй дуучид ямар их болоо вэ. Урлаг гэж юу байдгийг ч ойлгоогүй, хийрхэж онгирсон хуурамч дуучин, жүжигчин сүүлийн үед хэтэрхий их олшроод байгаа юмуу даа. Гэтэл урлагийн тогоонд өчнөөн жил амьдарч, өөрт байгаа бүхнээ зориулж яваа жинхэнэ уран бүтээлчдийн нэр хүнд, хөдөлмөр хүчийг ямар ч үнэ цэнэгүй болгож буйгаа мэдэхгүй яваад нь харамсдаг юм. Р.Мөнгөн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Zailuul enenii duughynsonsoh uu
2012-12-25
nukhruuutuu heleerei:
tanai nukhur sukhbuyn gej neg yvsiin shees ybtz-iin hangamjin darga hiij baigaad odoo aylal juulchilaliin darga hiij baigaa mangar har tembuutei mendbayr gedeg huneer damjin mash ikh hogiin material shakhsanshuudee. tumur zamchidiin gytal hyvtsasruu hurtel orsonshuudee. byzar savraa tataarai
2012-11-06
ugaasaa shal shalig yanhan shigl khjuvtsaldag khuukhen shdee zaludaa yagii khiigeed ,borlogdohgui bolood joohon maildag bolson yum bailgui dee zaluugiin khuvtsaslalt ene ter baidag bailgui dee khuvtsaslalt bol ter khunii neriin khuudas bolovsroltoi salshgui kholbootoi nohrooroo khaalgaduulj mongoor avsan shagnaliig shagnald tootsood yu khiikhev dee ichij amidraachee, tairdas mini...
2012-08-02
neepee oopiigoo bainga epkalamdax yam mongol deel engeptei gedgiig meddeggvi yamyy nex cxan bietei yam shig steejee gapgadag yam omcox yam odon abcan canaatai yam bol engeptei deel omcoxgvi yax geciin boloo ene odoo bolimoop yam aa nep topiin toloo vxex yamaa
2012-07-30
Өөрийгаа рекламдах юү н дуртай юм бэ. Дахуухан байгаач,Алтанцэцгээ!
2012-07-30
ono:
harin tiim yariltslaga uguh bolgondoo l teneg yum shig deeliin enger bituu engertei hiisen geed l baih yum ene zavaan huuhnuuded er ni turt yosoo deedleh yos zui gej baidag yum uu munguur shagnal avsnaa yu gej boddog novshnuud ve
2012-07-30
zochin:
charsi ch abah yumgui
2012-07-30
shagnalaa avaxdaa Elbegdorjid meemee xaruulax geed gachin palaaj shig um umssun l bsndag nairan deer teriigee umsuud bituu engrtei deelee odongoo avaxdaa umsxud yasiin. shalig xuuxen shig l xaragdaj bsn
2012-07-30