Н.Батцэрэг: Үндсэн хуулийн цэцэд дахин гомдол гаргана
2012-07-30

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдааны дараа тус бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдийн асуултад товч хариулт өглөө.

-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын листээр нэр дэвшсэн гурван хүнээс ямар үндэслэлээр  хоёр нь тангараг өргөхөөр болсон юм бэ?

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшихээс татгалзсан үндэслэлүүд Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай байна гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд дахин гомдол гаргахаар болсон. Тиймээс “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн гурван хүний хоёрыг нь тангараг өргүүлэх чиглэл гарлаа.

- Нэр дэвшигч Н.Энхбаяр өмнө нь Үндсэн хуулийн цэцэд хандсан шүү дээ. Ямар шийдвэр гарсан юм бэ?

-Өмнө нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж  Цэц үзсэн байна лээ. Гэхдээ  тэр үед СЕХ нэр дэвшигчээр  бүртгэхээс татгалзсан гурван нэр дэвшигч нийлж гомдол гаргаж байсан юм байна. Одоо тухайн нэр дэвшигч буюу Н.Энхбаярыг  бүртгэхээс татгалзсан үндэслэлийг дахин нягталж үзэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг хуульчид өгч байгаа. Өөрөөр хэлбэл СЕХ дан ганц Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан нь Үндсэн хууль зөрчсөн байж  болзошгүй тул дангаараа Цэцэд гомдол гаргахаар болж байгаа.

-“ Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаар өнөөдөр ямар асуудлыг хэлэлцэв?

-“Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа дүрмээ хэлэлцэж баталлаа.  Түүнчлэн хоёр  нэр дэвшигч маань энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр тангарагаа өргөхөөр боллоо. Бүлгийн дүрэмд дотоод гишүүдийн улс төрийн харилцаа, бусад нам эвслийн  төрийн бүтэцтэй харилцах харилцааг зохицуулсан хэм хэмжээг  зохицуулж өгсөн. Бүлгийн ахлагчийн эрх үүрэгтэй холбоотой асуудлууд,  хуралдааны дэгтэй холбоотой асуудал бүлгийн дүрэмд орсон.

-Засгийн газрын бүтэц бүрэлдхүүний талаар ярилцсан уу?

-“Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг  ярилцсангүй.  Учир  нь бүлгээс томилогдсон ажлын хэсэг УИХ дахь Ардчилсан намын ажлын хэсэгтэй хамтран энэ асуудлыг  хэлэлцэх ёстой. Ажлын хэсгийнхэн Засгийн газрын бүтэцэд орж ажиллах хүмүүс болон  яамдын чиг үүрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцээрийн явцад  шийднэ. Хэлэлцээрийг тодорхой зөвшилцлийн хүрээнд ярина.

-Эвслийн бүлгийн ажлын хэсэг Засгийн газрын бүтэцтэй холбоотой тодорхой  ямар саналыг Ардчилсан намд тавьж байгаа вэ?

-Зөвшилцлийн ажлын хэсгийн явцад 75:25  харьцаатай Засгийн газрын гишүүдийг томилохоор гэрээгээр тогтсон. Энэхүү гэрээний  хүрээнд “Шударга ёс” эвслээс ямар яамдуудад хүнээ санал болгох вэ гэдгийг хэлэлцээрийн явцад шийдэх асуудал. УИХ-ын бүтэц дотор яаж ажиллах вэ гэдэг асуудлыг ярьсан. Аюулгүй байдал, гадаад бодлогын  байнгын хорооны даргыг  манай “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн хэрэгжүүлнэ. Хоёр дахь байнгын хороо тодорхой болоогүй байна.

-Аюулгүй байдал, гадаад бодлого, байнгын хорооны  даргаар  хэн томилогдох вэ?

- Бүлгээс хүний нэр  тодорхой болоогүй. Урьдчилсан байдлаар саналууд гарч байгаа.

Н.Түвшин

 
Shuud.mn
Сонин хачин
шийдвэр гарсан билээ:
Цэцийн шийдвэр гарсан штээ. Ямар нэхэл хатуу вээ тэд
2012-07-30
AN- d baiguulj bolox baingiin xoroodoo baiguulcix.daraa ni busad baingiin xoroodod xun dutaad baibal baiguulsan baingiin xoroonoosoo zarimiig ni gargaad daxiaad baingiin xoroo baiguulax gex meteer yabchij bolno.uldsen baingiin xoroo ni togtmol 50-aas deesh xubitai li bol xuchinteishd. jishee ni 12 xuntei baingiin xorrog mon gishuudeer baiguulaad daraa ni 5-iig ni oorsdiix ni sanlaar gargaad choloolood abchixna.uldsen 7 ni 50-aas deesh tul xuchintei gex met.thanks
2012-07-30
Tsets shiidveree gargachihaad bhd dahiad l tsetsed handana gehiin, yasan togloomtoi nohduud ve?
2012-07-30
zochin:
yamar burkheg hariuldag yumbe de
2012-07-30