Урлагийн имиж буюу нэрээ сольсон одод
2012-08-01

Олны танил уран бүтээлчдийн дийлэнх нь урлагийн тайзан дээр хөл тавих үедээ жинхэнэ нэрээ нууцалж, зарим нь бүр огт холбоогүй мөртлөө өөрт таалагдсан шинэ нэрээр гарч ирсэн байдаг. Цөөн хэсэг нь багадаа дуудуулдаг байсан юмуу аль эсвэл найз нөхдийнхөө хүрээнд нэрлэгддэг тэр л нэрээрээ явах нь бий. Рок попынхон хүртэл жинхэнэ нэрээ “голж”, өөрсдийгөө чамин нэрээрээ дуудуулахыг хүсдэг. Ингээд жинхэнэ нэрээ нууцалсан оддыг танилцуулъя. 1.    Дуучин Маралжингоо буюу Б.Өүлэн. Түүний эцэг эхээс заяасан жинхэнэ нэр нь Өүлэн гэдгийг та мэдэх үү.  Хүмүүс түүний жинхэнэ нэрийг төдийлөн мэддэггүй ч, Маралжингоо нэрэнд нь бүгд дасчээ. 2.    Дуучин Эгшиглэн буюу Б.Болортуяа. Эгшиглэн хэмээх аялгуулаг нэрийг “B” продакшны захирал, Төрийн соёрхолт дуучин Д.Болд бодож олжээ. Шинэ дуучиндаа охиныхоо нэрийг түр “зээлдүүлсэн” нь чамлахааргүй амжилт олж, Эгшиглэн богино хугацаанд олонд танигдсан гэдэг. Тэрбээр продакшныхаа шинэ дуучдыг өвөрмөц байдалтайгаар гаргаж ирэхийн тулд стиль, имижээр зогсохгүй нэрэн дээр нь хүртэл анхаарч ажиллажээ. 3.    “Киви хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр. Дуучин бүсгүй энэ нэрэндээ үнэхээр хайртай гэнэ. Ээж нь охиндоо  улам баяр, хөөрөөр дүүрэн явахын ерөөлөөр энэ нэрийг өгсөн аж. Түүний ээжийг “Зөн билгийн тулаан-3” нэвтрүүлгийн ялагч Т.Заманд гэдгийг уншигчид маань санаж буй биз ээ. 4.    Дуучин Нара буюу М.Нарантуяа. Рок попын ертөнц дэх хамгийн өвөрмөц нэртэй дуучин бүсгүй нэгэн ярилцлагадаа “Миний бүтэн нэр надад хөдөөний нэр шиг санагдаад байдаг юм” хэмээжээ. Харин арлын оронд сурч боловсрохын сацуу “Сакура мисс” өргөмжлөл хүртсэн тэрбээр “Нараа” гэж дуудуулдаг нэрээ “Нара” болгон өөрчилсөн нь энэ. Япончууд түүний нэрийг товчлон дууддаг байсан нь дуучин бүсгүйд ашиг тусаа өгч, одоо “Нара” нэртэй зоогийн газар ажиллуулж яваа билээ. 5.    Реппер Quiza буюу Б.Батцэнгэл. Түүний бүтэн нэрийг төдийлөн олон хүн мэддэггүй. АНУ-д ажиллаж, амьдрах хугацаандаа уран бүтээлийн эрэл хайгуулж хийж, хип хоп урлагт хөл тавьсан мань эр оньсого таавар мэт нууцлаг байхыг хүсч ийм нэр сонгожээ. Энэ ч утгаараа, дуучин залуу “Таавар мэт” нэртэй цомог гаргасан гэдэг. Өдгөө улс төрийн карьер хөөж, урлагаа умартах шахаад буй дуучин залуу гадаад нэрээ нэг их ашиглахгүй байгаа шинжтэй. 6.    Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо. Түүнийг бага байхаас нь эхлээд гэр бүлийнхэн, найзууд нь Ану гэж дууддаг байжээ. Багын энэ нэр нь түүнийг урлагийн ертөнцөд гарч ирэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг.Залуухан, халуухан дуучин бүсгүй ч энэ нэрийг хүүхэд залууст танил болгож чадсан нэгэн. Энэ нэртэй брэнд хувцасны дэлгүүр нээж, шинэ загвар гаргана хэмээсэн дуучин Ану дуулахын хажуугаар бизнест хүч үзэж буй. 7.    Дуучин Марта буюу С.Наранбилэг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-нд төрсөн учраас түүнийг ойр дотныхон нь “Марта” гэж дууддаг болжээ. Тиймээс урлагийн ертөнцөд гарч ирэхдээ тэрбээр Марта нэрээрээ олны танил болсон юм. Уран бүтээлээс илүүтэй хувийн амьдралаараа олны анхаарлыг татдаг дуучин бүсгүй өнгөрсөн жил их аварга Д.Дагвадоржтой хамт томоохон дэлгүүр “сүйдэлсэн” хэрэгт нэр холбогдож, хэсэгтээ л моодонд орсон билээ. 8.    Хөтлөгч, реппер Бобо буюу Б.Болорхүү. Авьяаслаг залуугийн хувьд хөтлөгчийн нэр нь Жошуа бол, урлагийн нэр нь Бобо. Харин жинхэнэ нэр нь Болорхүү ажээ. Нүдэндээ давхраа хийлгэж, брэнд хувцсаар гоёхыг хичээдэг гэх түүнийг өдгөө хөгжмийн нэвтрүүлэг бэлтгэж буй гэж ярьдаг. 9.    Дуучин BX буюу Б.Батбаатар. Тэрбээр нэрнийхээ эхний Б үсэг, дараагийн X буюу нууцлаг, далд гэсэн утгатай үсгийг нийлүүлж урлагийн нэрээ олж авсан гэдэг. Түүнийг бүтэн нэрээр нь зөвхөн ээж нь л дууддаг гэнэ. 10.  Хөтлөгч, реппер B.A.T буюу Д.Батболд. Эхнийхээ “БАТ” гэсэн хэсгийг гадаад үсгээр нь буюу B.A.T гэж товчлон, өөртөө урлагийн нэрээ өгчээ. Кино найруулж, нэвтрүүлэг хөтлөн хип хоп дуу үглэхээ больсон тэрбээр чамгүй сайн продюссер гэгддэг аж. Хип хопчин залуу “Аз ойрхон”, “Том загас” нэртэй хоёр ч киног найруулсан билээ. 11.  “Flash”хамтлагийн дуучин Бэбэ буюу Т.Билгүүн-Од. Нэг хэсэг охид залуусыг байлдан дагуулж байсан тус хамтлагийн гишүүдийн Баба, Бобо, Бэбэ гэх нэр моодонд орсон. Мэдээж хэрэг, олны анхаарлыг татах гэсэн нэг хэлбэр байсан болохоос биш гэрийнхэн нь тэднийг ингэж дуудна гэж юу байхав. 12.  “Киви хамтлагийн дуучин Агий буюу П.Алтанцэцэг. Түүнийг найзууд нь Агий хэмээн дууддаг учраас хамтлагт орохдоо ч энэ нэрээ өөрчлөөгүй гэнэ. Харин хэвлэлийнхэн энэ нэрийг нь андуурах тохиолдол цөөнгүй гардаг болохоор хүмүүс Агий, Аагий гэсэн хоёр нэрээр нь дуучин бүсгүйг таньдаг болоод буй. 13.  Дуучин Астро буюу Н.Алтайхүү. Түүнийг бага байхад гэр бүлийнхэн нь Кубад амьдарч байсан болохоор өнгөт арьст, сайхан сэтгэлтэй асрагч эмэгтэйн хайр халамжинд өсч торнисон гэдэг.  Асрагч эмэгтэй түүнийг “Астро” гэж дууддаг байсныг хожим нь ээжээсээ сонссон тул ихэд бэлгэшээж, тайзны нэрээ болгосон. Менежер бүсгүйгээрээ цай чануулж, аав болсон тэрбээр “Super Novа” нэртэй цомог гаргасан ч, тоглолт хийх амлалтаа биелүүлээгүй. 14.  “Гурван охин хамтлагийн ахлагч Соло буюу Д.Солонго. Мөн л найз нөхдийнхөө дууддаг нэрийг урлагийн имиж болгон ашиглажээ. Гоо сайхны мэс заслаар өмнөх төрхөө эрс өөрчилсөн гэгдэж буй Солог ийн ялгаж дуудах нь ижил нэртэй бусад дуучидтай андуурахгүй байх сайн талтай аж. 15.  “Гурван охин хамтлагийн дуучин Ана буюу Г.Анхмаа. Гэр бүл, найз нөхөд нь хүртэл түүний жинхэнэ нэрийг товчлон ийнхүү дууддаг болсон тул Ана чигээрээ үлдсэн нь энэ. 16.  Beatbox Ray буюу Б.Нарандэлгэр. Монголын Beatbox холбооны тэргүүн маань энэ нэрээ “Нарны хүү” хэмээн ихэд бэлгэшээн сонгож авсан гэнэ. Тиймээс анхны бие даасан цомгоо ч ийн нэрийджээ. Энэ урлагийг эх орондоо хөгжүүлэн, томоохон хэмжээний тэмцээнийг уламжлал болгон  зохион байгуулж яваа Б.Нарандэлгэр өдгөө Японд сурч байгаа юм. 17.  DZ man буюу Б.Дашзэвэг. Олон улсын тоймч маань нэг л өдөр гоо бүсгүйчүүдээр хүрээлүүлэн дуулж, бүжиглээд эхэлсэн. Учир нь, түүнийг “В” продакшны захирал, дуучин Д.Болд уяртал ятгаж, сургаал үгсийг нь донжтой стильд оруулаад дуу болгож дөнгөсөн юм билээ. Харин нэрийг нь ихэд өргөмжлөн ийнхүү өөрчилжээ. Таван дуутай цомог гаргаад л уран бүтээлийн ажлаа зогсоосон олон улсын тоймч маань багшийн ажилд шамдсан сурагтай. 18.  “Акуа фитнесс төвийн захирал Ука буюу Б.Уянга. “Усны гүнж” гэх тодотголтой тэрбээр энэ нэрийг Герман, Францад загвар өмсч байхдаа олж авсан юм байх. “Тайхар” клубээс бизнесийнхээ гарааг эхэлсэн Ука жинхэнэ нэрэндээ төдийлөн ач холбогдол өгдөггүй юм билээ. 19.  Энэ мэтээр хошин урлагийнхан дотор ч тайзны нэрээрээ олны танил болсон хүн зөндөө бий. Амбий, Аглуу, Төөтөө, Тэмка, Өөскө, Ааяа, Бооёо, Пара гээд нэрлээд байвал барагдахааргүй. Жүжигчин, найруулагч, мисс, загвар өмсөгчдийн тайзны имиж нь ч янз бүр байдаг юм билээ.  Р.Есүй
Shuud.mn
Сонин хачин
ариунзаяа:
одгэрэлийнх 13-т нэг өрөө байранд байдаг. гал тогоондоо пийшэнтэй. зочидийн өрөөндөө 4 төмөр ортой, 6 авдартай. өмсөх хувцасгүй хулгайч шоронгийн хадаас ах нь нарантуулаас жинсэн өмд шүүрдэг. балхжавийн ядуу ах дүү. өмсөх хувцасгүй нүгэлийн нүдийг гурилаар хуурч байгаа хүүхэн. ээж нь дэлэгийн цэвэлмаа 3 нөхөр сольсон архи шагладаг. ааваасаа хоол харамлаад махгүй хоол өгдөг. пийшэн дээр хоолоо хийдэг. аг******сан будаа идэж үзээгүй. ус буцалгагч хараад 6 аяга халуун ус уусан. нөхөргүй онгон эмгэн
2015-03-10
hh:
yutai huu gechihvee Astro-g ?????????????????????
2012-10-05
urlagt shineer hol tawij bga ym chin shine nertei boloh ni yu ni buruu bna tme bvh ododdoo amjilt hvsey sak sak sak shvv
2012-08-04
mongol uls hugjij devshij baishin barilga zam talbai buteehed uneheer heregtei medeelel bn
2012-08-01