Женнифер Лопес тайзан дээр нулимсаа барьж дийлсэнгүй
2011-10-25

Дуучин эмэгтэй Женнифер Лопес Америкийн Коннектикут мужийн Mohegan Sun Arena-д тоглолт хийхдээ нулимсаа барьж дийлэлгүй, тайзан дээр уйлжээ. Энэ тоглолтын үеэр Женнифер Лопес “Зүрх минь үргэлж цохилно”, “Нэг л хайр” зэрэг дууг дуулахынхаа өмнө “Би та бүхэнд өөрийнхөө зохиосон шинэ дууг толилуулья” хэмээн өмнөтгөл хэлсэн байна. Мөн шинэ дуунуудынхаа үеэр урьд нь учирч, дурлаж явсан эрчүүдтэйгээ төстэй болгосон бүжигчин залуустай ээлжлэн бүжиглэх ёстой байж. Хамгийн сүүлд Марк Энтонитой адилхан болсон бүжигчин эртэй бүжиглэхдээ Женнифер Лопес нулимсаа барьж дийлэлгүй, уйлсан аж. Тэрээр “Өнгөрсөн дурсамжаараа эргээд нэг аялах шиг боллоо” хэмээн хэлээд тоглолтоо цааш үргэлжлүүлжээ.

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин
шшшш чааваас даа өмнөтгөл гэж мэдэхгүй. ийм л хүмүүс нийгмээр дүүрэх вий дээ яана даа.
2011-10-26
өмнөтгөл gene uu?
2011-10-25
СОНИН Л ЮМ.
2011-10-25