Өргөдөл гомдлын байнгын хороотой болов
2012-08-01

УИХ-ын байнгын хороодын тоо нэгээр нэмэгдэж найм болов. Хамгийн отгон нь болох Өргөдөл гомдлын байнгын хороо байгуулагдсанаар иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, хуулиудын хэрэгжилтэд тавих хяналт сайжирч, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод болно хэмээн зарим гишүүн үзэж байна. Мөн эрхэм гишүүд гурван байнгын хороонд харьяалагдах болсноор идэвх санаачлага нь сайжрах бололтой. Харин сая тангаргаа өргөсөн О.Баасанхүү гишүүн, Өргөдөл гомдлын байнгын хороотой болсон нь УИХ-аас шүүх засаглалд хөндлөнгөөс оролцох вий гэсэн болгоомжлол төрүүлж байна гэв. Гэвч гишүүдийн олонхийн саналаар шинэ хороо байгуулагдлаа. Д.Дүүриймаа
Shuud.mn
Сонин хачин