Уулзахын ерөөл улаан цэцэг, салахын цондон шар цэцэг гэдэг ч билүү. Урд шөнө Н.Энхбаярын эхнэр О.Цолмон зурагтаар эр нөхрийгөө шоронгоос хэзээ ч амьд гарахгүй. Би сайн мэдэж байна хэмээн бараг мөрийцсөн ч болно гэв. Өнөөдөр МАХН-ын Л.Цог,З.Баянсэлэнгэ тэргүүтэй цөөхөн гишүүн дэмжигч нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн үүдэнд үл ойлгогдох үйл гүйцэтгэн шар цэцэг тарааж хаяв. Нас тогтсон ч намбаа гээсэн хэдэн авгай хөөрхий хэдэн муусайн цагдаа руу ус цацаж, зарим нь бүр “шээсээ цац” гэж орилолдов. МАХН-ын даргыг ёс төртэй үдэж буй ард түмний тасархай гэнэ.
Үүнийг харсан нэгэн “Мөнгөтөй л байна даа. Тэр шидээд байгаа цэцэг чинь ширхэг нь 1500 төгрөгийн үнэтэй шүү дээ. Юу нь хар маяг вэ. Их л олон мянган төгрөгийн цэцэг хаяжээ. Заваарсан юмнууд хог тариад” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Д.Дүүриймаа