Супер финал
2012-08-04

 Дөнгөж сая "ExCel" ордны баруун жигүүр дэх боксын танхимд манай хоёр боксчин тулалдах дуусах мөчид тус ордны зүүн жигүүрийн жүдогийн заал ид бужигнаантай байна. Энд өнөөдөр хамгийн хүнд жингийн барилдаан явагдсанаар Лондоны олимпийн жүдо бөхийн тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 100 кг-ийн жинд дэлхийн таван удаагийн аварга Тедди Ринье (Франц) ОХУ-ын бөх дэлхийн аварга Александр Михаилинтай аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдэж вазари үнэлгээтэй тэнцэх торгуулиар өрсөлдөгчөө ялав. Аварга франц эрийн хувьд зөвхөн энэ медалийн төлөө татамид гарч яваа гэхэд хилсдэхгүй. Учир нь тэрээр Бээжингийн олимпийн наадамд хүрэл медаль зүүж байв. Хүнд жингийнхний барилдааныг Оросын төрийн тэргүүн Владимир Путин зориуд Лондонд ирж үзэж байгаа юм. Эмэгтэйчүүдийн хүнд жинд босоо явсан нанхиад жүдоч Тун Вен Кубын И.Ортист юкогоор хожигдон сенсаац тарилаа. Эрх чөлөөний арлын жүдоч цаашаа Японы М.Сүгимототой аваргын төлөө өрсөлдөж шүүгчдийн саналаар давамгайлсан юм. Оросын жүдочид ийнхүү гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар багийн цуваанд тэргүүлсэн бол хоёр алт, таван хүрэлтэй Франц, хоёр алт, нэг хүрэлтэй БНСУ удаалж явна. Түүний ард долоон орны баг тус бүр нэг алтан медальтай байгаагийн дотор жүдогийн эх орон Япон (нэг алт, гурван мөнгөн, гурван хүрэл) бий. Харамсалтай нь Японы эрэгтэй жүдочдийн баг түүхэндээ анх удаа олимпийн аваргагүй буцахаар болсон нь тэдний хувьд уучилж болоомгүй том алдаа болж байна. Наран орныхон сэтгэл гундуухан л харагдана. Харин нэг мөнгө, нэг хүрэлтэй Монголын баг 13 дугаарт жагслаа.          
Shuud.mn
Сонин хачин
yoh yoh odoo l 1 yum oilo thank u very much
2012-08-04
ө:
япон шиг 8 медал авчихаад уучилж болшгүй алдаа гаргалаа гээд эрүүний шөл ууж байвал гоё оо
2012-08-04
Japan emegtei bag ni neg alttai gsn ug eregetei bagaas neg ch alt avaagui. odoo oilgoson gej naidaj baina
2012-08-04
yoh yoh odoo l 1 yum oilo thank u very much
япон нэг алттай мөртлөө олимпийн аваргагүй гэснийг ойлгосонгүй
2012-08-04
japanaas:
алдаа ч юу байхав дээ, азгүйтэл гээч!
2012-08-03