Олимпийн медалийн оосор ойрхон байна
2012-08-06

Манай боксчдоос хамгийн гол найдлага тавьж байсан гавъяат тамирчин П.Сэрдамба маань эхний тойрогтоо гоц мөргөж хийлээд шилдэг наймын төлөөх тулалдаанд Энэтхэгийн залуу боксчин Лашрам Сингхт ялагдлаа. Энэтхэг боксчин эхнээсээ л дайчин довтолж тоглохын хамт маш сайн битүү хамгаалалттай тактик барьсан нь ялалт авчирлаа. Эхний үед Энэтхэг ганц оноогоор илүү (3:4) байсан ч 2-р үед манай хүн оноогоо нөхөж чадалгүй нэмж 2 оноо (2:4) төгсгөлийн үед дахин 2 оноо (6:8) алдсаар 12:16 харьцаагаар хожигдлоо. Манай Сэрдамбын хувьд өөрийн үндсэн өрөлт болох задгай тактикаараа тоглосон боловч хурд хүчний хувьд өрсөлдөгчөөсөө дутуу харагдаж байв. Америкийн телевизийн тайлбарлагч боксын нэрт мэргэжилтэн, ноён Тед Атлас Сэрдамбыг 2-р үеэс эхлэн арга барилаа өөрчлөн өөрөө эхлэн ажиллаж тоглолтын санаачлагыг гартаа авах байх гэж харж байлаа гэвч байдал өөрчлөгдсөнгүй явсаар хожигдлоо... гэж ярьж байв. Тиймээ, үнэхээр хожигдлоо, ямарч медалд хүрч болох боломжтой сугалааг Сэрдамба маань энэ удаа ашиглаж чадсангүй. Хэрэв Энэтхэгийг ялсан бол хүрэл медалийн төлөө Хятадын домогт Зоу Шиминтэй тулах байлаа, Зоу тийм ч тасархай сайнгүй байгаа нь эхний тоглолт дээрээс харагдаж байсан. 49 кг-ын жингийн Ази, Америкийн зарим алдар цолтнуудад халгаатай байв. Тухайлбал жиндээ медалийн тавцанд зогсоно хэмээн мэргэжилтнүүдийн таамагт багтаж байсан Ази тивийн аварга Өмнөд Солонгосын Шин Жун Хон, Кубын найдвар Ёсибани Сото, манай Сэрдамба нар олимпийн наадмаас "од" шүүрэх боломжоо ийнхүү алдлаа. 64 кг-ын жинд эхний тойрогтоо Чехийн аварга Хладекийг хожсон У.Мөнх-Эрдэнэ маань хоёрдугаар тойрогтоо Маврикии улсын хүчтэй бяртай өрсөлдөгч Колиныг 15:12 харьцаагаар ялж медалийн төлөө жиндээ дэлхийд №3-т эрэмблэгддэг олимп зохион байгуулагч эзэн орны боксчин Томас Столкертой ирэх Лхагва гарагт тулалдана. Өндөр чацтай Столкер өмнөх даваанд Энэтхэгийн Манож Кумартай яаж тоглоод ялалт авсаныг уншигч та харсан бизээ, бараг л Кумарын байндаа туссан боловч тооцогдоогүй цохилт бүрийн тоогоор Столкерийн оновчгүй цохилтууд шүүгчийн нүдэнд торж тооцогдож байсан гэж болохоор. Лондонгийн олимпийн боксын шүүлт одоогоор харьцангуй шударга сайн байгааг ч английн боксчныг дошин дээр нь хожихын тулд яаж тоглох хэрэгтэйг тайлбарлаад байх нь илүүц бизээ. Эхний үеэс л илүүрхэн оноо түүж болж өгвөл дутуу гаргах хэрэгтэй байна. Болохгүй юм байхгүй. Түүх сөхөе, 1982 он, тэр үеийн баруун Германы Мюнхен хотод болсон 3 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ын жинд тоглосон манай гавъяат тамирчин Равсалын Отгонбаяр агсан хоёрын даваанд тэр үеийн баруун Германы хүчтэй тамирчинг нутаг дээр нь хүнд цохилтоор буулган авч цааш тоглон Румын, АНУ-ын тамирчинг ялж алтан медалын төлөө Кубын домогт боксчин Адолфо Ортатай эн тэнцүүхэн үзэж дэлхийн аваргаас анхны мөнгөн медалыг эх орондоо авчирч байлаа. Отгоо ах маань тоглолтын хоёр үеийн турш тийм боломжийг шургуу хайж явсаар зай гармагц ашигласан нь ялалтанд хүргэсэн гэдэг. 52 кг-ын жинд Италийн найдвар Пикардиг хожсон залуу гавъяат Н.Төгсцогт ирэх мягмар гарагт бас л медалийн төлөө үе тэнгийн 20 настай Узбекийн Ясурбек Латиповтой тоглоно. Латипов бол холын зайнаас хурдтай тоглодог, хоёр талдаа хүчтэй савж дайрдаг тоглогч билээ. Төгсөө маань үндсэн темпээрээ хамгаалалт сайтай дайчин тогловол төвөггүй ялах ёстой доо. За ингээд хэдхэн хоногийн дараа хоёр найдвараа хэрхэн тоглохыг харцгаая. Илүүрхээрэй манайхаан!!! Д.Цэрэндорж 2012.8.05        
Shuud.mn
Сонин хачин
oko:
naidaj bn itgej bn xvleej bn amjilt amjilt amjilt
2012-08-06
t67:
Равсалын Отгонбаяр агсан хоёрын даваанд тэр үеийн баруун Германы хүчтэй тамирчинг нутаг дээр нь хүнд цохилтоор буулган авч цааш тоглон Румын, АНУ-ын тамирчинг ялж алтан медалын төлөө Кубын домогт боксчин Адолфо Ортатай эн тэнцүүхэн үзэж дэлхийн аваргаас анхны мөнгөн медалыг эх орондоо авчирч байлаа. Отгоо ах маань тоглолтын хоёр үеийн турш тийм боломжийг шургуу хайж явсаар зай гармагц ашигласан нь ялалтанд хүргэсэн гэдэг.тэр герман нь Петр Сукров гэдэг байв.
2012-08-06