Мюнхений олимпийн үеэр алагдсан тамирчдыг дурслаа
2012-08-07

Их Британийн Ерөнхий сайд болон Олимпийн төлөөлөгчид даваа гаригт 1972 оны Мюнхений олимпийн наадмын үеэр террорист халдлагад өртөж амиа алдсан израйлийн 11 тамирчныг дурсжээ. Уг хэрэг явдал болсноос хойш 40 жил өнгөрчээ. Ерөнхий сайд Девид Камерон гашуудагчдад хандан “Дэлхий нийт Олимпийн наадмыг тэмдэглэхээр Лондонд цугласан энэ үед бид дөчин жилийн өмнө харамсалтайгаар амиа алдсан тэдгээр хүмүүсийг дурсах хэрэгтэй гэж бодож байна. Энэ нь еврейчүүдийн, мөн хүн төрөлхтний эсрэг хийсэн мартаж боломгүй аймшигтай хэрэг юм” гэжээ. Мөн Девид Камерон Лондонд террористүүдийн халдлага болсон 2005 оны долдугаар сарын 5-ны өдрийг дурссан байна. Тухайн үед Их Британи улс Олимпийн наадмыг зохион байгуулах эрх аваад баяр хөөрөөр дүүрэн байсан боловч 24 цагийн дотор тэрхүү баяр хөөр алга болсон юм. Алан хядагчид хотын метронд тэсрэх бөмбөг тавьж, 52 хүн нас барсан билээ.           Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
b:
caihan zaluuchuud baicah baihdaa haramcaltai l ym
2012-12-30
Хүний газрыг булаасан хүмүүс ийм байдалд орох юм байнадаа.
2012-08-07