Иран Сирид тусламж үзүүлэхээ амлалаа
2012-08-08

Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад хоёр долоо хоногийн дараа үндэсний телевизээр гарлаа. Сирийн аюулгүйн албаны дөрвөн дээд тушаалтан нас барснаас дөрөв хоногийн дараа зурагтаар гарснаас хойш Ассад дахиж олон нийтэд харагдаагүй билээ. Тэрээр Ираны аюулгүйн албаны дарга Саид Жалилитай уулзалт хийжээ. Дамаскт болсон уулзалтын үеэр Саид Жалили Сири бол Ираны бүс нутгийн чухал холбоотон, Тегеран аюулгүй байдлаа алдахгүйн тулд туслах болно гэдгийг хэлсэн байна. Иран, Сири, Ливаны Хезболла бүлэглэл, Газын зурвас дахь палестины Хамас бүлэглэл зэрэг нь АНУ-ын эсрэг байр суурьтай бөгөөд Иран Сирийн засаглалыг нуран унахыг зөвшөөрөхгүй гэсэн юм. Үндэсний телевизийн мэдээлснээр Ассад Жалилид “Сирийн ард түмэн болон Засгийн газар эх орноо террористүүдээс цэвэрлэх, терроризмтэй тэмцэх тэмцэлийн талаар илэн далангүй” ярьсан байна. Иран улс Турк , Арабын хэд хэдэн орныг Израйль болон АНУ-тай сүлбэлдэж Сирийн босогчдыг зэвсгээр хангаж байна хэмээн буруутгасан юм. Тегеранаас пүрэв гаригт Сирид олон улсын уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлсэн байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин