Майкл Жексон хүчтэй нойрсуулах эм өгөхөөс татгалзсан сувилагчийг ажлаас нь халжээ
2011-10-26

Попын хаан Майкл Жексоны үхэлд түүний хувийн эмч Конрад Мюррей буруутай эсэхийг тогтоох шүүх хурал Нью-Йоркт ээлжит өдрөө хуралдлаа. Өчигдөр тус хуралд гэрчээр сувилагч Шерилин Лиг дуудаж, мэдүүлэг авчээ. Тэрээр эмч Конрад Мюррейг хамгаалсан мэдүүлэг өгсөн байна. Шерилин Лигийн өгсөн мэдүүлэгт үнэмших юм бол Майкл Жексон хүчтэй нойрсуулах эм хэрэглэхийг өөрөө хүсдэг байж. Нойр нь хүрэхгүй, бие нь өвдөх болсон тул Майкл байн байн нойрсуулах эмээр өвчнөө мартахыг илүүд үзэх болсон байна. Шерилин Ли мэдүүлэгтээ “Нэг удаа тэр над руу хараад ингэж хэлсэн. “Надад яг одоо хэрэгцээтай байгаа ганц зүйл “Диприван” эм. Түүнийг л надад өгчих” гэж. Би түүнд эмийг өгч болохгүй гэдгийг тайлбарласан ч тэр дахин шаардсан. Намайг эм өгөөгүйд уурлан ажлаас минь тэр дор халсан” гэж хэлсэн байна. Шерилин Ли Майкл Жексоныг эмчийнхээ үгэнд ордоггүй өвчтөн байсан гэж ойлгуулахыг ийнхүү хичээжээ. Үхсэн хүн үг хэлдэггүй болохоор Майкл Жексоны үхэлд эмч нь буруутай эсэхийг тогтоох шүүх хурал үргэлжилсээр байна.

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин