24 нэр төрлийн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгав
2012-08-16

Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний бөөний худалдаа эрхэлдэг 25 аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэл, шавьжгүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, бүртгэл хөтөлдөггүй, бөөнөөр худалдан борлуулж байгаа гялгар уут нь шаардлага хангахгүй, бараа бүтээгдэхүүн чанарын баталгаажилтгүй, хадгалалтын хугацаа дууссан, ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд ороогүй, хүнсний бараа бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг зэрэг нийт 89 зөрчил илэрч, 52 зөрчлийг арилгуулжээ. Хяналт шалгалтын явцад 24 нэр төрлийн 31.9 кг буюу 238.6 мянган төгрөгийн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн, гурван төрлийн 24.6 кг буюу 136.4 мянган төгрөгийн нийлэг хальсан уут зэргийг хураан авч, мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх устгалын комисст шилжүүлсэн байна. Зөрчил дутагдалд холбогдуулан нэг албан тушаалтан 11 иргэнд холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч барагдуулжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин