Тэсрэх бөмбөг тавьсан гэж заналхийлжээ
2012-08-16

Оросын агаарын тээвэр “Аэрофлот”-ын Нью Йорк–Москвагийн чиглэлд нисэх онгоцонд тэсрэх бөмбөг байгаа талаар сануулгаас болж онгоц Исландад гэнэтийн газардалт хийсэн байна. Интерфакс мэдээллийн агентлагийн хэлснээр Москвагийн агаарын хөдөлгөөн зохицуулагчдад нэгэн үл таних хүнээс дуудлага иржээ. Тэрээр онгоцон дээр тэсрэх бөмбөг бүхий таван ачаа байгаа, тэр нь онгоц Москвад хүрэх үед дэлбэрнэ гэсэн байна. Энэ заналхийлэл АНУ-ийн хууль сахиулагчдад хандсан гэнэ. Аэрофлотын төлөөлөгч Ирина Данненбергийн хэлснээр нисгэгч газардах шийдвэрт хүрч, аюулгүй газардсан байна. Онгоцонд 200 орчим зорчигч байсан ба одоогоор онгоцыг шалгаж байгаа юм. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин