Сүү, сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтыг баталж мөрдөхөөр болов
2011-10-26

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар сүү, сүүн бүтээгдэхүүн, бялууны төрлийн үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хавсралтаар баталж, ирэх оны 1 дүгээр сарын нэгнээс мөрдөхөөр болов. Зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг дэс дараатай авч ажиллахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт үүрэг болголоо.
Shuud.mn
Сонин хачин