Оюутнууд энэ жил 70 мянгаас ихийг "халааслах" боломжтой
2012-08-21

Хичээлийн шинэ жил эхлэхэд арав гаруй хоног үлдээд байна. Энэ жил оюутны байгууллага үүсч хөгжсөний  70 жилийн ой тохиож буй. Энэхүү ойн хүрээнд ямар, ямар ажлууд хийх гэж байгаа талаар МОХ-ны олон нийттэй харилцах албаны дарга Э.Батжаргалаас  тодрууллаа. -Оюутнуудын хичээлийг аравдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулах саналыг Нийслэлийн засаг даргын орлогч хүргүүлсэн. Саналын хариу ямар хугацааны дараа шийдэгдэх вэ? -Албан ёсны шийдвэр гараагүй байгаа. Шийдвэр гарсны дараа МОХ-ноос мэдээлнэ. Эхний ээлжинд их, дээд сургуулийн оюутны зөвлөлийн удирдлагууд салбарын байгууллагуудаас турших байдлаар санал авч байна. Одоогоор тодорхой хариулт гараагүй байгаа учраас хариу гарахаар нь зарлаж мэдэгдэх болно. МОХ дангаараа шийдчих асуудал биш. -Энэ жил үнэгүй зорчих оюутны тоо нэмэгдэх үү? -Өнгөрсөн жил МОХ-ноос санал гаргасны дагуу 96 мянган оюутныг нийтийн тээврээр үнэгүй зорчуулж байсан бол энэ жил 113 мянга болгох саналаа Нийслэлийн нийтийн тээврийн газарт хүргүүлсэн.  Нийслэлийн нийтийн тээврийн газраас энэхүү санал батлагдвал энэ жилд 113 мянган оюутан үнэгүй зорчих боломжтой болно. Тэгэхээр  энэ долоо хоногт багтаж нийтийн тээврийн газраас хариугаа хэлэх байх.  Есдүгээр сарын эхээр оюутнууд наалт, виза картаа  бүрэн авах боломжтой. -Өнгөрсөн жил 21.00 цагаас хойш оюутнуудыг нийтийн тээврээр зорчуулдаггүй байсан. Энэ жилээс тогтсон журмыг зөрчсөн нийтийн тээврийн хэрэгсэлтэй хариуцлага тооцно гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлийг өгөөч? -Журамд зааснаар нийтийн тээврээр ажлын өдрүүдээр чиглэл харгалзахгүй, мөн цаг харгалзахгүй зорчих ёстой. Автобус орой хэдэн цаг хүртэл явах ёстой, тэр хүртэл оюутан  зорчих эрхтэй юм. Гэтэл зарим нэг автобус парк руу явах замдаа оюутан суусан тохиолдолд мөнгө нэхэх зэрэг асуудал гаргадаг. Иймэрхүү маргаан гарсан тохиолдолд автобусны дугаарыг мөнгө хураагчийн нэр гэх мэтийг тэмдэглэж авч бидэнд мэдээлэх хэрэгтэй. Харин нийтээрээ амардаг баяр ёслолын өдрүүдэд оюутнууд үнэгүй зорчихгүй. -Сар бүр оюутнуудад  олгодог 70 мянган төгрөгийг тойрсон олон асуудал яригддаг. Энэхүү мөнгийг оюутнууд буруу зүйлд зарцуулдаг гэх мэт? -Оюутан бүрт олгогдож байгаа 70 мянган төгрөгийг тойрсон маш олон саналууд гарч байна. Хэд, хэдэн удаа шийдвэр гаргах түвшний хүмүүстэй санал бодлоо хуваалцаж байсан. Эхний ээлжинд өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэл олгосон. Энэ жилээс журмаа илүү сайжруулж байна. Өнгөрсөн жил авч байсан 70200 төгрөг дээр нь голч дүн 3,2-оос дээш дүнтэй онц сурч байгаа оюутнуудад 50 хувийн тэтгэлэг нэмж олгоно. Мөн Засгийн газраас гаргасан эрэлт хэрэгцээтэй 20 мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд 50 хувийн тэтгэлгийг нэмж авна. Оюутнуудын хувьд авч байгаа 70 мянган төгрөгийг бидний хувьд шалгалт гэж ойлгож байгаа. Яаж, юунд хэрхэн зарцуулах нь вэ гэдэг шалгалт. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд оюутнуудыг энэхүү шалгалтаа сайн өглөө гэж бодож байна. Орон нутгийн оюутнуудын хувьд аав, ээжээсээ авдаг байсан татаас нь багассан. Энэ нь оюутнуудад маш өндөр хариуцлага, бие дааж шийдвэр гаргахад сайн талтай. -Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Орон нутгаас ирж суралцаж байгаа оюутны хувьд дотуур байр асуудал болдог? -Оюутны дотуур байранд оюутнууд л байх ёстой. Гэвч айл амьдрах, мөн багш нар амьдрах гэх мэт зөрчлүүд байдаг. Өнгөрсөн жил дотуур байрны багш комендатуудын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дотуур байрны захирлууд оролцсон. Хөдөө орон нутгаас ирж байгаа оюутнуудын тав тухтай байдлыг эрхэмлэх мөн дотуур байранд ирж байгаа санал гомдлыг хэрхэн шийдвэрлэх арга барилаа тодорхойлсон. Мөн дотуур байрны багш нарын удирдах зөвлөлийг байгуулсан. Хаана дутагдал байна ямар асуудал шийдвэрлэх ёстой гэх мэтчлэн дор бүр нь шийдэх боломжтой болсон. Оюутны хотхон, 1000 оюутны байр барьж байгаа. Ажлын явц хэдэн хувьтай байна? -1000 оюутны байрыг барих ажлыг хоёр жилийн өмнөөс эхлүүлээд байна. Барилгын ажил 90 хувьтай явж байгаа. Ирэх есдүгээр сард багтан ашиглалтад орно. Оюутнуудыг ирэх арванхоёрдугаар сараас эхлэн хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байна. МОХ, Стандартчилал хэмжилзүйн газартай хамтран Оюутны байрны барилгын стандартыг хамтран баталсан. Энэхүү стандартын дагуу баригдаж байгаа анхны дотуур байр нь энэ болж байна. -Байранд орох хүсэлтэй оюутнууд хэзээнээс, хаана бүртгүүлэх вэ? -Сургуулиуд энэ ажлаа өөрсдөө зохион байгуулна. Бид аль болох I, II курсын оюутнуудыг түлхүү байранд оруулах хүсэлт гаргадаг. Ямар ч байсан бүх нэгдүгээр курсынхэн оюутны байранд орно. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин
name:
Bi tatvar tulugch. Tatvar tulugch bidnii mungiig ene erunhiilugch guai chini harin neg duraaraa saihan tsatsaj bnaa. Odoo bolnoo, bolih heregtei. Tamirchdad sar bur saya sayar ni, oyutnuudad bas. Tiim ih ugmuur bgaan bol erunhiilugch uuruu huviasaa uguhgui yu, uuruu tsalingaa avahgui neg mundag onts surdag oyutand ugdiin bgaa biz.
2012-08-21
Оюутан:
Аливаа зүйлийг эерэгээр нь харж дүгнэлт өгч сурах хэрэгтэй шүү.Оюутан болгон архидаж шоуддаг гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.Хэсэг бүлгээрээ хааяа нийлж дарвидаг л байх.Зарим хэсэг нь хэтрүүлээд хэл ам татлах нь ч бий. Олон хүмүүсийн дотор сайнтай муутай гэж байдаг. Муугаасаа сайн нь илүү, бодолгүйгээсээ бодолтой нь илүү байдаг.Залуу насыг хэнч тойроогүй болохоор бүгд л энэ тухай мэднэ.Мэддэг хэрнээ бусдыг бодолгүйгээр дууриаж бүгдийг хамруулах хэрэггүй ээ.Өөрийн бодолтой бай.Энэ 70 мянга чинь оюутан бидэнд маш их хэрэг болж аливаа зүйлээ зохицуулж шийдвэрлэхэд аль аль талдаа тус дэм болж чадаж байгаад бид сэтгэл хангалуун байдаг шүү
2012-08-21
ZZZ:
Shalgaltand sain dun avsanch geh shig. Naad 70 myangaar chine buh oyutnuudiin 90 huvi n showuudaad duusgadagshdee. deer n aav eejeesee avdag tataasaa ch avna. Mongogui baih tusmaa hetsuu baih tusmaa hun iluu ooriigoo daichildag n notglogdson zuilshdee. belen yum ogood zalhuu boldogiin belen jishee greece baina. hund dainii daraa yaj uhen hatan ajillaad hogjild hursen jisheeg japan germany korea geh zereg ulsuudaar harj bolno. er n mongol greece venesual iin araas n oroh n todorhoi. ed bayalag duusch ediin zasgiin unalt ireh yed belen baij chadah humuus mongolchuud bish zovhon onoo margaashaaraa amidardag uls tor n ch gesen zovhon 4 jileer amidardag ard tumen
2012-08-21