Сирид болж буй иргэний дайныг сурвалжилж байсан японы сурвалжлагч алагдсан талаар өнөөдөр Японы Засгийн газар мэдэгджээ.
Токиогийн Гадаад хэргийн албанаас мэдээлснээр “The Japan Press” телевизийн цэргийн сурвалжлагч Мика Ямамото даваа гаригт Алеппо хотын баруун хойд хэсэгт амь эрсэдсэн байна.
Сурвалжлагч эмэгтэй 45 настай байсан ба “Сирийг чөлөөт арми” босогчдын бүлэгтэй хамт явж байгаад тэнсэн суманд өртжээ.
Ямамото 2001 онд Афганистаны дайныг, 2003 онд Иракаас Багдад руу хийсэн АНУ-ын дайралтыг сурвалжилж байсан юм.
Түүний цогцсыг Турк руу шилжүүлсэн ба тэндээс японы консулын албаныханд дамжуулах аж.
Ц.Мишээл