Дэд хороо байгуулахаар боллоо
2012-08-21

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж  өндөрлөлөө. Хуралдаанаар  Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо байгуулах шийдвэр  гаргасан байна.

 Уг дэд хороонд УИХ-ын гишүүн  Г.Уянга, Д.Тэрбишдагва, С.Болорчулуун, С.Одонтуяа, Д.Батцогт, Д.Ганхуяг, Г.Ганбат нарыг харьяаллуулахаар болжээ.  Тэднийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороонд харьяалуулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлана. Ингэсний дараа дахин байнгын хорооны хурлаар орж,  дэд хорооны бүрэлдэхүүнээс дарга сонгох асуудлыг хэлэлцэх юм.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин