“Зоос”-ын удирдлагуудыг 24-нд шүүнэ
2012-08-22

“Зоос” банкийг дампууруулсан хэрэгт буруут­гагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг энэ сарын 24-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүнэ. Өмнөх шүүх хурлууд улсын яллагч солигдсон, өмгөөлөгч гадаад явсан, шүүгч сургалтад суусан зэрэг шалтгаанаар хэд хэдэн удаа хойшилж байсан билээ. Шүүгдэгчдийг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа юм.
Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин
ах:
мөнгө идсэн хүнийг цаг алдалгүй шүүж чаддаг болохгүй бол өөр олон хүн хүлээж байгаа байхдаа
2012-08-22
yanaa:
yagaad boldoggui shuuh hural be..arai denduu yumaa.. banknii mungu udchiheed zugeer l yabaad baih yum.. huuli uilchildeggui humuus baih yum daa
2012-08-22