Сурагчид гэрэл цацруулагчтай цүнх үүрнэ
2012-08-24

Сурагчидтай холбоотой бас нэг санал нь гэрэл цацруулагчтай уут юм. Шинэ хичээлийн жилд ЕБС-ийн I-V ангид 96214 хүүхэд суралцах гэнэ. Өнгөрсөн онд "Мянганы сорилтын сан"-гаар Сүхбаатар дүүргийн III сургууль, Чингэлтэй дүүргийн V сургууль, Хан-Уул дүүргийн IV сургууль зэрэг нийт таван сургуулийн 4353 сурагчдад цацруулагчтай цүнхний уутыг олгосон байна. Ингэснээр хүүхэд зам тээврийн осолд өртөх нь 20 хувь буурсан байна.  Тиймээс энэ жилээс эдгээр сургуулиудаас гадна нийслэлийн ерөнхий болвсролын цүнхний цацруулагчтай уут хэрэглүүлж хэвшихээр болсон. Цацруулагчтай уутны үнэ нь 1000 төгрөг байх юм байна. Э.Сувд  
Shuud.mn
Сонин хачин