Шинэхэн ерөнхий найруулагчийн анхны бүтээл нь "Гамлет"
2012-08-24

УДЭТ-ын жүжигчин, найруулагч Пара буюу Б.Наранбаатар МУГЖ Ч.Найдандоржоос ерөнхий найруулагчийн албан тушаалыг хүлээн аваад удаагүй байгаа билээ. Тэгвэл шинэхэн ерөнхий найруулагчийн анхны бүтээл нь дэлхийн театруудын урын санд хүндтэй байр эзэлдэг алдарт зохиолч У.Шекспирийн “Гамлет” жүжиг байх нь. Алдарт жүжгийг Монголын театрын урлагийн нийт уран бүтээлчдийн дунд өнгөрсөн зургадугаар нээлттэй тендер зарлан өрсөлдүүлсэн. Тус нээлттэй тендерт тэр үед УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат  зүтгэлтэн Ч.Найдандорж, найруулагч Б.Баатар, найруулагч, жүжигчин Н.Наранбаатар, найруулагч Ч.Түвшин, Б.Мөнхдорж нар өрсөлдөж, "Надад өгөөгүй хайр", "“Бооцоо”, “Нууц амраг чинь болъё”, “Би эр хүнд хайртай”, "Тэнгэрийн хүү" зэрэг жүжгийн найруулагч Н.Наранбаатар “Гамлет”-ыг тайзнаа амилуулах эрхтэй болсон нь энэ билээ. Шалгарсан төслийн багийнхан  уран бүтээлийг УДЭТ-аас 100 хувь санхүүжүүлж, тун удахгүй жүжгийг тайзнаа тоглоно. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
ooko:
ene zaluu estoi mundag uhaalag nairuulagch. bie awch bgaa baidald ni bas.to be or not tobe g hamgiin sain shuugsh nairuulsan dramuud ni ch gesen. bayar hurgie
2012-12-05
ulzi:
huvi,huvsgaliin ajildaa ali alind ni odtoi l bga hun bn.byar hurgie
2012-08-25