Н.Төгсцогт: Кубын тамирчинтай дахин тулалдана даа
2012-08-27

Эх орон нэгтнүүдийнхээ итгэл найдварын гал нь болон олимпийн дэвжээнд бадамлана гэдэг 20-хон насанд амар олдох тавилан биш ээ. Н.Төгсцогтын хувьд ийм л тавиланг өөртөө үүрч, Лондоны тэнгэрт Монгол Улсынхаа далбааг мандуулсан гялалзсан тамирчин. Тэр Азербайджан, Итали, Узбекстаны шилдэг боксчдыг рингэнд буулгаж, ОХУ-ын найдвар Миша Алояныг илүүрхэн хожиж хүрэл медалийг алгассан Н.Төгсцогт олимпийн сүүлчийн өдөр хүртэл манай алтан медалийн найдлага байлаа. Хүссэн медалийнхаа оосроос  атгаад алдсан хүүгийнхээ нулимсыг бид хотлоороо харсан цаг  саяхан. 17-хон насандаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, Монголын ширэн бээлтнүүдийн амжилтыг  олон улсын тавцанд  цуурайтуулж, амжилтын гараагаа эхэлсэн гавьяат тамирчин Н.Төгсцогтынхоо гэрт манай сурвалжлах багийнхан  зочилсон юм. Отгон гавьяатын амьдардаг  нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын байранд очлоо.  Цаг товлосон ёсоор байрных нь үүдэнд очоод Н.Төгсөөгийнхөө  гар утас руу залгахад  “Одоохон гарлаа. Үүдэнд хүрээж байгаарай” гээд төд удалгүй цагаан өнгийн богино цамц өмсч, саравчтай малгай хэлтгий духдуулж, цэнхэр жинсээр гангарсан тэрээр орцноосоо нүүр дүүрэн инээмсэглэсээр  гарч ирэв.  Цахилгаан шатанд суухдаа “Та нар өдрийн хоолоо идсэн үү. Би гоё бууз жигнэж өгнөө” хэмээн инээмсэглэн ярих түүний Лондоны рингэн дэх хүндхэн тулаанууд сэтгэлд хөвөрч,  зарим тоглолт нь  нүдний өмнө амилах мэт болоход бахдах, бас сүрдэх сэтгэл  өөрийн эрхгүй төрж байлаа.  Гэхдээ сүрдсэн бодол минь гэрт нь зочилсны дараа  арилж, яг л дүүтэйгээ байгаа юм шиг дотно сэтгэгдэл төрүүлсэн билээ.  Н.Төгсцогтыг олимпийн мөнгөн медаль хүртсэний дараа олон ч сэтгүүлч гэрт нь зочлох санал тавьсан боловч тэрээр цаг зав тун муу байсан учраас хүлээж авах боломжгүй байсан гэдгээ учирлалаа. Харин биднийг гэртээ урих болсон нь түүний гурван жилийн өмнөх амлалт юм. Тэр дэлхийн аварга болсон жилдээ Шууд.мн сайтад ярилцлага өгөхдөө ”Ирэх 2012 оны олимпиос медаль хүртвэл хамгийн түрүүнд танай сайтад ярилцлага өгнө” гэсэн амлалтаа ийн биелүүлсэн юм. Хэдийгээр  олимпийн медаль  зүүсэн анхны баярт мөчийг нь хуваалцаж амжаагүй ч гэрт нь гарын хоолоор нь дайлуулна гэдэг биднийг хувьд маш их хүндэтгэл байв. Ингээд Лондоны олимпийн  мөнгөн медальт Н.Төгсцогтынхоо яриаг уншигчидтайгаа хуваалцая. -Олимпийн мөнгөн медалийг чинь үзэж болох уу. Саяхан Ерөнхийлөгчийн зарлигаар олимпийн медальтнуудад сар бүр  мөнгөн  урамшуулал олгохоор болсныг тамирчид хэрхэн хүлээж авав? -Олимпийн мөнгөн медаль маань энэ байна даа. /үзүүлэв/ Ерөнхийлөгчийн зарлигаар тамирчдад мөнгөн  тэтгэлэг олгож байхаар болсон нь их урам өгсөн л дөө. Спортод  амжилт гаргаад  үнэлүүлнэ гэдэг сайхан шүү дээ. Тамирчин хүний хувьд насан туршдаа улсаас сар болгон урамшуулал цалин авна  гэдэг бол амжилт гаргах үндэс болно. Бэлтгэлээ  хийхэд хүртэл урамтай шүү дээ. Би залуу хүн. Зөвхөн Лондоны олимпод алтан медалийн төлөөх барилдаанд ялагдал хүлээснээр миний тэмцээн дуусахгүй. Дөнгөж эхэлж байна.  Илүү олон тэмцээн уралдаанд орно.Энэ үед мөнгөн урамшуулал маань бэлтгэл сургуулилт хийхэд асар их дэмжлэг болно.  Магадгүй нэг өдөр боксоо тоглохгүй болох үе ч ирэхийг үгүйсгэхгүй. Тамирчин хүнд бэртэл гэмтлээс эхлээд эрсдэлтэй зүйл олон бий. Бусад тамирчдын хувьд адилхан байх. Ерөнхийлөгч маань ийм зарлиг гаргасанд баяртай байна. -Маш олон медаль авчээ. -2007 онд авч байсан Миланы дэлхийн аваргын мөнгөн медаль байна. Мөн  2010 онд Монголд болсон тэмцээнээс 17 настайдаа их л сүр дуулиантай авч байсан медаль даа. Олимпийн аваргаас бусад медалийг ер авсан /инээв/. Энэ алтан медаль бол Оюутны дэлхийн аваргын медаль байгаа юм. Мөн шилдэг боксчны цомыг авч байсан. -Олимпийн алтан медалийн төлөөх тулаанд ялагдал хүлээсэнд дасгалжуулагчийг тань буруутгах хандлага мэр сэр байсан... -Техник, тактик дээр ялагдсан гэж бодохгүй байна. Харин өөрийнхөө биеийн байдалд анхаарал алдсан юм болов уу.  Жингээ олон хоног барьсан болохоор яг финалийн өдөр  жингээ үзүүлчихээд хоол идэх гэсэн дотор жаахан эвгүйрсэн. Хоолоо идэж чадахгүй байхаар нь шууд тоглочихсон юм. Тоглохын өмнө жаахан цай ууж амарсан. Хэрэв бага зэрэг  хооллосон бол дотор  эвгүйрхэж байсан ч гэсэн биед шингээд гайгүй болох байсан байх. Ер нь хооллоогүй тоглосон нь жаахан алдаа байсан уу даа гэж дүгнэж байна.  Түүнээс  биш багш дасгалжуулагчид, баг хамт олон маань аль болох бүгд л миний төлөө зүтгэж байсан. Бэлтгэл бол маш сайн байсан. Кубын тамирчин бол хүчтэй өрсөлдөгч байсан. Надаас нэг насаар дүү.  Гэхдээ бүх л улсын тамирчид адилхан л даа Англи, Америк, Франц, Узбекстан, Итали гээд л бүгд шилдгүүд. Эхний даваанд таарсан Азербайджаны тамирчин мөн адилхан. Сая олимпоос хүрэл медаль авсан Ирландын тамирчин гээд бүгд л эн тэнцүү өрсөлдөгчид, тухайн үедээ хэн нь сайн сэтгэж чадсан нь ялалт авч байлаа. Кубын тамирчинтай хийсэн тоглолтод  өөрийнхөө биеийн байдлаас болж алдсан л даа. Магадгүй өмнөх өдрийнх шиг байсан бол олимпийн алтан медаль ойрхон байсан.  Кубын тамирчинтай дахин тулалдахдаа л харна даа /инээв/. -Ойрын хугацаанд төлөвлөсөн зүйл бий юу. Найз охинтой болсон уу? -Миний хувьд ирээдүйгээ нарийн төлөвлөсөн юм алга.  Өмнө нь бол төлөвлөх гээд байдаг байсан. Одоо би 20 настай гэхээр боксын төлөө л явж амжилт гаргахгүй бол өөр илүү олон зүйл бодож сатаармааргүй байна. Боксоороо хичээллээд явна гэж бодож байгаа. Ойрын хэдэн жилийн төлөвлөгөө гэвэл энэ л байна даа. Мэдээж хажуугаар нь ойр зуурын ажил, хичээл сургууль гээд хийх зүйл нэлээд бий. Одоо Дотоод хэргийн сургуулийн 4-р курсын оюутан. Цагдаагийн үндсэн ангид нь сурдаг. Одоогоор гэртээ ганцаараа амьдарч  байна. Найз охин мэдээж байлгүй яахав. Үерхээд жил гаруй болж байна. Миний хувьд гэр бүл болох бодол одоогоор бага байгаа. Нэлээд амжилт гаргасныхаа дараа энэ тухай бодно. Залуу байгаа учраас хийх зүйл их. Ер нь  ирээдүйд олон хүүхэдтэй болно гэж боддог. Олуулаа байх сайхан шүү дээ. Би эхээс хоёулаа, нэг эмэгтэй дүүтэй. Миний аав, ээж их сайхан хүмүүс байдаг. Аав маань  Өмнөд Солонгост ажиллаад зургаан жил болж байна. Саяхан ирээд буцсан.  Миний ээж бол их чөлөөтэй хүн. Миний бүх л зүйлийг зөвшөөрдөг. Би бага байхаасаа чөлөөтэй гоё орчинд өссөн. Ээж минь үргэлж намайг дэмждэг. Энэ сайхан хоёр хүний хүү болж төрж өссөндөө их баяртай явдаг. Бас Монголд төрсөндөө баярладаг. -Спортоор хэдэн жил хичээллэж байна вэ? -Спортоор хичээллээд 10 гаруй жил боллоо. Харин боксоор зургаа дахь жилдээ хичээллэж байгаа. Энд 14 настайгаасаа эхэлж цуглуулсан медалиуд байна даа. Дэлхийн аваргаас   ирээд гавьяат тамирчин цол хүртээд Ерөнхийлөгчтэй авахуулсан зураг байна. Тэгэхэд 17 настай байлаа. Онцлох медалиуд их байгаа. Хамгийн анхны медаль бол Улаанбаатарт зохиогдсон нэрэмжит тэмцээнээс 14 настайдаа залуучуудын ангилалд ороод авч байсан мөнгөн медаль байгаа. Тухайн үед өөрөөсөө хоёр, гурав ах тамирчинтай өрсөлдөөд энэ медалийг авсан. Түүний дараа 6 настайдаа өсвөрийн улсын аварга болж байсан. Энэ Азийн хүүхдийн их наадмаас авсан медаль,  саяхан Якутад болсон. 2009 онд насанд хүрэгчдийн улсын аваргаас “Ирээдүйтэй боксчин” болсны дараахан олон улсын медалиуд эхэлсэн. Хамгийн сүүлд авсан медаль гэвэл Хабаровскийн олон улсын тэмцээнд 56 килограммын жинд Оросын боксчинтой зодолдож, нэг оноогоор ялагдаж хүрэл медаль авч байлаа.  Мөн цагдаагийн гавьяаны медалийг 2009 онд авч байсан. -Дэлхийн аварга болсны чинь дараа аавыг тань БНСУ-ын иргэн болооч гэсэн хүсэлт ирсэн гэж үнэн үү? -Тэр яриа худлаа л даа. Би зарим сэтгүүлчийг ойлгодоггүй юм. Яагаад тэгж сенсаац дэгдээгээд байдаг юм бол гэдгийг. Сэтгүүлчдээс  ярилцлага авах  санал их ирж байгаа. Зарим нь миний ажлыг ойлгохгүй, уцаарлангуй байдаг л даа. Бэлтгэл сургуулилт ихтэй учраас цаг зав муу шүү дээ. Ихэнхдээ бэлтгэлээ хийгээд л явдаг. Нэг гэртээ ирвэл хувцсаа угаана. Тэгээд л  маргааш өглөө нь эргээд бэлтгэлдээ гардаг. Ер нь гэртээ байхаасаа байхгүй нь илүү дээ, жилд ганц хоёр л хонодог. Хамгийн   ихдээ гэртээ долоо хонож байсан юм байна . Жаахан зав гарвал хоёр эмээгийндээ очих ч гоё доо. -Хоолоо өөрөө хийдэг үү? - Би хоол хийхдээ жаахан тааруу. Гэхдээ өөрийнхөө хоолыг хийгээд идчихдэг. -Энгийн үед зодоон хийж байв уу? -Бараг үгүй дээ.  Зодоон бол тэмцээн урлаг гэдэг талаас нь ойлгодог. Түүнээс биш  бокс тоглодог гээд  энгийн хүмүүсийг зодоод байж болохгүй. -Яах аргагүй байдалд тэвчээд өнгөрөх үү? -Дунд сургуульдаа нэг сурагчийг цохиж байсан юм байна. Эхлээд хэд хэд цохиулсан л даа. Дараа нь ганц л цохисон. Гуйваад явчихсан / инээв/. -Найз охиноо танилцуулж болох уу? -Хэрэггүй ээ, сэтгүүлчид элдэв юмтай холбож бичээд төвөг болно. -Х.Тэмүүжин гишүүн твиттертээ  “Н.Төгсцогт маань мөнгөн медаль хүртээд сэтгэл дундуур байх шиг байна. Би ч мөн адил мэлмэрч байна” гээд л бичсэн байна лээ. Уншсан уу? -Хөөх тийм үү. Тийм мундаг хүмүүс намайг дэмжиж байсан гэхээр үнэхээр гоё юм аа. Би итгэлийг нь алдахгүй. Намайг дэмжсэн бүх хүмүүст дахин баярлалаа. -Гэмтэл авч байсан уу? -Өнгөрсөн хугацаанд жижиг гэмтлүүд их авч байсан. Ялангуяа Миланы дэлхийн аваргын дараа гарын үеэ гэмтээчихсэн. Тэрнээс хойш нэг хэсэг жаахан нөлөөлсөн байх гэж боддог.  Гэмтэл авсны дараа хүн цохихоор гарын суга цочиж өвдөөд цохиж чадахгүй байсан. Эрдэнэтийн “Хангарьд” спорт клубээс зардал гаргаад Солонгос руу эмчилгээнд явсан. Гэсэн ч сайн эдгэрээгүй. Хүний дух ч юм уу, хатуу эрхтнүүд руу цохихоор хавдчихдаг. -Шантрах үе гарах уу? -Шантрах үе гардаг ч спортоо орхих хэмжээнд бодож байгаагүй. Мэдээж аливаа зүйлд шантрах, гуних гутрах, баярлах үе байдаг л даа.  Тэр бүхэнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Алтан медалийн төлөөх тулаанд  өөртөө итгэлтэй гарч ирсэн л дээ. Гэхдээ болох ёстой зүйл болдгоороо болсон юм байлгүй. Н.Түвшин Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ  
Shuud.mn
Сонин хачин
ter tolind tussan ygaan tsamtstai bandgar tairmal ustei hun nz ohin n yum shig bnaa.hoorhon daruuhan ohin yum shig haragdaj bna.amjilt.hairtai bol gerleh heregtei.uunees iluu amjiltand hureed ireheer nogoo heden odgerel puujeenuud guigeed ireed minii duugiin amidraliig alaad hayna shu.muuu ynhan missuud ayultai.nul ovchin anhaaraaarai
2012-08-28
алекс:
Сайн сурвалжлах нь зөв энэ хүүгийн ид мандан бадрал нь болж бна. энэ бүх ярилцлага, сурвалжлагууд түүх болж үлдэнэ. Ингээгүйгээс болж амьдралын түүх нь алдагдсан олон тамирчид манайд байдаг. Жишээлбэл: Байтын дэлхийн аврага Дэмбрэл, Шатрын олон улсын мастер Үйтүмэн, Чөлөөтийн Хойлогдорж, Тэгшээ, Лхаахүү, Сүхбаатар гээд тоочоод байвал олон бий шүү.
2012-08-28
ter tolind tussan ygaan tsamtstai bandgar tairmal ustei hun nz ohin n yum shig bnaa.hoorhon daruuhan ohin yum shig haragdaj bna.amjilt.hairtai bol gerleh heregtei.uunees iluu amjiltand hureed ireheer nogoo heden odgerel puujeenuud guigeed ireed minii duugiin amidraliig alaad hayna shu.muuu ynhan missuud ayultai.nul ovchin anhaaraaarai
Neeree zuv sanaa bna. Odoo boliosoi, tsagaan hel am hureh vii dee.
2012-08-28
nvdend dulaahan hoorhon mongol hvv bn da. Amidrald n az jargal hvsey!
2012-08-28
монгол:
ХӨӨРХӨН ХҮҮ. СЭТГҮҮЛЧИДЭЭ ОДОО БОЛЬ ЭНЭ ХҮҮГ ОДОО АМАРАА.
2012-08-28
Neeree zuv sanaa bna. Odoo boliosoi, tsagaan hel am hureh vii dee.
aaa:
Нэгэнт өнгөрсөн юмны хойноос шүд зуугаад яах бэ дээ. Тухайн цаг үедээ ялж авахыг хүссэн медалиа авч чадаагүйгээс л хойш. Ахин таарч хичнээн ч ялсан Лондон 2012 олимпийн Алтан медаль хүртэхгүй нь л тодорхой. Тиймээс дараа дараагийн тэмцээндээ бэлдэж улам их амжилт үзүүлэхдээ л анхаарах хэрэгтэй.
2012-08-28
sook:
Tugsuu, minii duu ter kubanag talbain shuugch bolon hajuugiin 4 shuugchidtei ni hamt knock-down please...
2012-08-27
ter kubiig zodox muchiig xuleey duu mini
2012-08-27
ah n:
ah namjilt husey huniig sain ybhad naiz nuhud olon baidgiin gehdee hund neg l sain naiz baidag ym shuu ter hun bol chinii eej shuu avgai avahdaa pengshuugeer tohiruulj avuul zugeer gehdee ali hediin ireeduin hania songoson baij bolno emegtee huniig shinjdeg 3n arga bn shuu negt nudiig n har ,harz n zuulun baival zugeer bas shudiig n harj bai tegsh tseverhen shudtee bol eruul gesen vg,bas gariin huruu humsiig n haraarai tsagaan gartai svmben huruutai toli shig humstai bol saihan setgelte bdag ym
2012-08-27
hubi:
sain uu erhem duu mine tanihgui ch gesen chamd sain saihniig huseh gesiinmaa CHAMD GURVAN DAISAN BN 1RT ERUUL MENDIIN DAISAN UVCHIN EMGEG 2RT BERTEL GEMTEL 3RT HUURAMCH NUHURLUL, Ahiin duu naiz ohintoi gesen bn teguul er hund huuhedte boloh baishin haus barih , mod tarih gurvan vndsen ajil baidag shuu bas ih sportiinhoo hajuugaar YOG oor hicheellej suraarai heregtee shuu bas zunii tsagt sain tsagaan idee id uvuliin tsagt aduunii mah sain ideeree
2012-08-27
зөв сайн байна амжилт олтол алтан медаль автал аюгай хэрггүй шүү
2012-08-27
Tsog:
Mongol tumnii baharhal bolson duu togstsogtoo ard tumen n demjij bga shu de. Yamar teneg n haraaliin ug bicheed bga yum be.
2012-08-27
da:
МОНГОЛЫН ИРГЭД АХИАД Л ХУУРТЧИХЛАА УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ СОНГОЛОО ГЭСЭН ЧИНЬ ЗАСГИЙН ГАЗРЫН САЙДУУДЫГ СОНГОСОН ЮМ БИШ ҮҮ МОНГОЛЫН ТӨРӨӨ ГЭЖ ХЭН Ч ХАРИУЦЛАГА ҮҮРЭХГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ ЭРХ ГЭЖ УИХ-ЫН ГИШҮҮН ТҮҮНЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮН САЙДУУДЫГ ХАМГААЛАХЫН ТУЛД ҮЙЛЧИЛДЭГ ЭРХ ХАРИУЦЛАГА АЛДСАН САЙД ХАМГИЙН ИХ БУРУУТЛАА ГЭХЭД САЙДЫН АЛБАН ТУШААЛАА ӨГНӨ ХАРИН ЭРХЭЭ ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ ЭРХЭЭР ХАМГААЛУУЛНА ДАРААГИЙН САЙД НЬ БАС Л УИХ-ЫН ГИШҮҮН ӨӨРИЙГӨӨ БОДООД ХАРИУЦЛАГА АЛДСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ХЭЗЭЭ Ч ШИЙТГЭХГҮЙ ГЭТЭЛ БАС АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛГҮЙ 25 ГИШҮҮН БАЙНА НАМЫН ТӨЛӨӨЛӨЛИЙН ДОР УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ ЭРХИЙН ДООР НУУГДАГСАД ГЭТЭЛ НАМУУД НЬ ТАРАХ ЮМУУ ТАТАН БУУГДВАЛ АДИЛХАН ЦУГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ИЙМ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ҮНЭНДЭЭ БОДИТОЙГООР НАЭМЫН ГИШҮҮДИЙН ТООГ БҮХ НАМУУДААР ГАРГАВАЛ СОНИН ИНЭЭДЭМТЭЙ ТОО ГАРАХ БАЙХ ШҮҮ СОНИРХСОН ЧИНЬ 2 САЯ ГАРУЙ НАМУУДЫН ГИШҮҮД БАЙХ ЮМ ЭНЭ ТООГООР БОЛ 1-Р АНГИЙН ХҮҮХДҮҮД НАМД ЭЛСЧИХСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ ТЭГЭЭД ТЭДНИЙХЭЭЭ ДУУ ХООЛОЙ БОЛЖ УИХ-Д НАМ НЬ СОНГОГДСОН БОЛОХ НУУ ХЭ ХЭ Хариу бич
2012-08-27
ka:
xair daagaarai lalar min
2012-08-27
bi:
sain duu yrih um alga gantshan tsagaan hel am hurchih bi de minii duu sain uzuulj haruulj baigaarai ar ger ni eej ni sain harj baigaarai harahaar hair hureed minii huu shig sanagddag shuu
2012-08-27
BAASKAKOV:
ENE HUU BOL MONGOLIIN BAHARHAL GOLDON BOY GEVEL HENCH MARGAHGUI BAIHAA
2012-08-27
SAIN HUU DEE.IH DARUUHAN
2012-08-27
boxer:
ene huu onoodor dongoj 20n nastai dahiad 2 ch olymp bna.olon delhiin avarga bna.amidrald chin hureltsheer toroos anhaarch bna.odoo chamd gants hiih yum beltgel beltgel bas dahiad beltgel
2012-08-27
Bayara:
Bayar hurgeye, hurd jaahan taaruu haragdaad bga shuu, bagsh dasgaljuulagch nar ni anhaaraarai.
2012-08-27
duuree:
Sain baina. duu ulam ih amjilt gargana shuu. daraa ter cuba nuhriig gants tsohiltoor buulgaj avaarai. bas mashin barij yavahdaa utsaar yrij anhaarlaa sulruulj bolohgui shuuu. neg medrel ni ireed murguchihvul yana.
2012-08-27
Nudendee galtai nuurendee tsogtoi jinhene mongol huu deee daraagiin udaa olympiin avarga bolno gedegt itgeltei bna Mongol Uragshaa
2012-08-27
Алтан жаал:
Энэ хүү бол монголын жинхэнэ "АЛТАН ЖААЛ"
2012-08-27
Даруухан ухаалаг залуу байна:
Даруухан ухаалаг юм ааа Улам их амжилт гаргаарай
2012-08-27
zochin:
Zuv bodoltoi daruuhan mundag duudee amjilt huseyee. ard tumniihee itgeliig daaj magtaal saashaaliig daagaarai minii dvv
2012-08-27
Сайн дүү:
Монголчууддаа баярлуулсан сайн хүү. Өшөө олон жил биднийгээ баярлалуулна даа. Мундаг хүү шүү
2012-08-27
AMJILT HUSYEEE
2012-08-27
1209:
Sain baina,. minii huurhun duu! urgelj tsoglog . zovhi deeshee yavaarai. hamgiin gol n biyee tooj bolokhgui shuu.
2012-08-27
serena:
Hoorhon duudee amjilt husie.olimp delhiin avarga bolooroy.
2012-08-27
anu:
delhiin abarga geed bh yum. setguulch ta bichij bga yumaa nyagtalj bai daa. delhiin abargaas mungu abch bsan. tugstsogtdoo eruul enh ulam ih amjiltiig husie
2012-08-27
NICE LADY:
tugstsogtdoo amjilt husii, uhaalag huurhun huu shuu!!! aav eej. 2 emeedee achlal enrelee hairlaj yavaarai!!!
2012-08-27
saihan l bair bn, yaah gej ingedeg sdanuud ve!
2012-08-27
lll:
Gaviyat dvvvd BAIR olgoh heregtei yum bna daa
2012-08-27