Оюутнууд шалгалтын үеэр хуулсан байж магадгүй
2012-08-31

Хамгийн тэргүүний их сургуулиудын нэг Харвардын их сургуульд шилдгүүд суралцдаг гэдэг. Тэгвэл сургуулийн түүхэнд байгаагүй нэгэн хэрэг болсон бололтой. 250-аад оюутантай нэгэн ангид шалгалтын үеэр тал хэсэг нь хариугаа бие биедээ дамжуулж, хуулсан байж магадгүй гэнэ. Шалгалтын материалыг шалгахад яг адилхан өгүүлбэрүүд олон оюутны материал дээр давтагдсан байна. Яг юуны анги, хэддүгээр курс гэдгийг их сургууль мэдэгдээгүй юм. Хэрэв хуулсан нь тогтоогдвол оюутнуудад сануулга өгөхөөс эхлээд нэг жил сурах эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авах аж. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин