Ерөнхийлөгч хичээл заана
2012-08-31

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизээр теле хичээл заадаг уламжлалтай билээ.  Энэ жилийн хувьд ерөнхийлөгч “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” сэдэвт хичээлийг 10.00 цагт заах юм. Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 онд “Дэлхийн дулаарал ба Монгол”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор” зэрэг хичээлүүд зааж нийт хүүхэд багачууд, залууст эх орныхоо өв их уламжлал, түүх соёлоо дээдэлсэн, байгаль дэлхийгээ хайрласан зөв сайн хүн болон хүмүүжих тухай өөрийн бодлоо хуваалцсан юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Сургуульд онц сурдаг, тэргүүний сурагч байсан тухайгаа ярих юм уу?
2012-08-31