Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна
2012-09-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар    Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль хүчингүйд тооцох тухай хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэх юм байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд “Шударга ёс” эвслийн бүлэг Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн зарим заалтыг нягталж үзэх шаардлагатай хэмээн завсарлага авсан билээ. Тэгвэл тус бүлэг энэ удаагийн хуралдаанд оролцож, энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Мөн чуулганаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэх, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг тус бүр хийх юм. Р.Мөнгөн
Shuud.mn
Сонин хачин