2400 иргэн нутагтаа амьдрах боломгүй болох нь
2012-09-04

  "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэд мэдээлэл хийлээ. Тус сумын II багийн нутаг Ихэрийн зүүн салааны шороон орд 157 га газарт “Жи энд Юу гоулд” ХХК 2006 оноос эхлэн олборлолт явууж иржээ. Үүнээс болж Шар усан гол ширгэж, сумын төвийн ард иргэд усны гачаалд орсон байна. Сумын төвийн 230 өрх ундны усаа 30 км-ээс зөөвөрлөж, нэг литр усыг таван төгрөгөөр, өвөлдөө нэг кг мөсийг 20 төгрөгөөр худалдан авах болжээ. Уурхай ажилласан 12 жилийн хугацаанд сумын төвийн иргэд зөвхөн ундны усандаа 621 сая төгрөг зарцуулсан гэсэн тооцоо байдаг байна. Мөн “Жи энд Юу гоулд” ХХК Гурванбулаг сумын нутаг “Өвөр хөшөөт” хэмээх газарт 2011 оны арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн дахин хөрсний хуулалт хийсний улмаас ард иргэд, уурхайнхны дунд зөрчил үүсч, дүн өвлийн хүйтэнд нутгийн иргэд хөрсийг нь хуулсан газар 120 гаруй иргэн гэр барин жижүүрлэж, шат шатанд уламжилсны хүчинд энэ асуудал түр намжсан байна. Гэтэл  “Жи энд Юу гоулд” компанийнхан энэ оны наймдугаар сарын 31-нээс эхлэн “Өвөр хөшөөт”-д хүч түрэмгийлэн орж, хөрсний хуулалт дахин хийж эхэллээ.  Алт олборлохоор зэхэж буй энэ газар нь:
  1. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох” тухай Монгол улсын хуулийн хавсралтаар батлагдсан алтны шороон ордын ашиглалтыг цуцлах 254-р жагсаалтанд хамрагдсан
  2. Дээрх компани нь 2006 оноос манай сумын нутаг Ихэрийн аманд 157 га газар ашиглалт явуулснаас 145,8 га газарт нөхөн сэргээлт огт хийгээгүй.
  3. Өвөр хөшөөтийн аманд түрэгийн үеийн түүх дурсгалын буган чулуун хөшөө байдаг ба үүнийг сумын ИТХ-ын тогтоолоор сумын тусгай хамгаалалтад авсан.
  4. Мөн Өвөр хөшөөт нь тус сумын төвийн аж ахуйн нэгж, албан газар, иргэдийн ундны усаар хангах гүний худаг гаргах ганц цэг нь бөгөөд одоо худаг гаргах тендер зарлагдаад байгаа юм.
  5. Шар усны гол нь Хар ус, Завхан голтой нийлж, Тайширын усан цахилгаан станцын усны нөөцийг бүрдүүлж улмаар Хяргас нуурт цутгадаг.
  6. Өвөр хөшөөт нь сумын төвөөс 1,5 км-т оршдог учир уурхайн үйл ажиллагаа явагдахад хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учраад зогсохгүй орчмын 9 өвөлжөө, хаваржаа бүхий 27 өрхийн 12.000 малын бэлчээр үгүй болно.
  7. Ашигт малтмалын тухай хуулийн 39.7-д “Тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн засаг дарга болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхтэй” гэсэн заалт болон мөн хуулийн 56.1.5-д “Төрийн Захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан үндэслэлээр цуцална” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж байна.
“Жи энд Юу гоулд” ХХК-ийн энэхүү бусармаг үйл ажиллагааг нутгийн ард иргэд эсэргүүцэж, эрх баригчдад хандаж байгаа энэ. Хэрэв “Жи энд Юу гоулд” ХХК-ийнхан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, Өвөр хөшөөтөд алт олборлох эхэлвэл Гурванбулаг сумын төв орчмын газар бүхэлдээ бохирдож, Шар усан гол төдийгүй Хар усны гол, Түргэн, Билүүтийн гол ширгэж, сумын 2400 иргэн нутагтаа амьдрах ямар ч боломжгүй болно гэдгийг тэд хэлж байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
от:
от яаг ийм болно. 2 жилийн дараа.
2012-11-30
zorigtoi alham hiih heregtei bostsgoo arduudaa ald gazriig ch hariin bolood todoodin shunaltanguudad aldaj bolohgui
2012-11-15
bugdiig ni buud ter muusain novshnuudiig tegehees naash ted shunalaa tataj avna gej baihgui alt mungunuus nudee uhahaas butsahgui eej aavaa ch uruvduh setgelgui novshnuudiig eh delhiigees ee zailuul ii
2012-11-15
gadnii orond bol ger hashaand chine hench tanii zuvshuurulgui orj bolohgui. herev hen neg ni dur medeed huch heregleed orj ireed avdriig chine uhaad alt erdensiig chine avah gej zavdah l yum bol shuud argagui hamgaalalt hiih bur buudah ch erhtei baidag shuudee . getel manai mongolchuud yu ch boloogui yum shig hamag baidagiig ni avaad amjirgaani heden mal-g ni ideh uvsgui uuh usgui bolgon gazar nutgiig mine buzarlaj bid buhend chimeegui dain zarlaj bna tegej baihad bid bugd l temtseh heregtei uuhai mongolchuudaa.....*
2012-11-15
chuka:
ene nuhun sergeelt hiih yamarch huselgui bodolgui baigaa hulgaichuudad ahij bitgii gazar nutgaa buzarluul tamtsii mongolchuudaa ard tumniig dord uzej dormjilvol yamar baidgiig tedend haruulah heregtei bugd temtsii
2012-11-15
todoo:
mohgolchuudaa luiwarchidiig vr udmaar hi tasar ratiy archaagvi ard tvmeh ld deerelxvvlseer suudag boslogo gargaj xytad ba xariihxahiig vldeh xuue mohgold mohgol xvh buxiij amidrax esgvi bid teger shvtdeg ard tvmeh umhugowiihxoh deerelxvvlseer baixuu buudaach buud xytaduudiig al xuuguuch ta har ezeh hi shv de xeh hi tsagaach um zasag dargaa ailgaach ter muu luiwarchihd ard tvmeh hi xamaagvi um bol ax dvvsiig hi dvvjil
2012-11-05
d:
chi humuusiin hohi duuddag yu be muu shees min
2012-09-04
Nutag usaa avch uldeh heregtei dee Uuh usaa bulaalgachihaad suuj baidag muu l baina
2012-09-04
yu ve Mongol eh oron shuu de
2012-09-04
nutgaa hamgaalj chadaagvi hohino
2012-09-04